2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 238,429,103.71 төгрөгийн үнийн дүн бүхий 834,926 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 22 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Люкс занаду групп" ХК (BAZ+14.93%) болон "Мон-Ит Булигаар" ХК (MBG +13.22%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT -12.16%) болон "Бэрх Уул" ХК (BEU -10.97%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 54,612 ширхэг нэгж эрхийг нийт 11,209,112 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 506 ширхэг үнэт цаасыг нийт 600,000 төгрөг болон 50,000 ам.доллараар арилжаалсан байна.
ТOP-20 индекс 1.36 хувиар буурч, 33680.78 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,308,461,809,969.78 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ