Иракийн хойд хил дээр Туркийн гурван цэрэг үрэгдэв | News.MN

Иракийн хойд хил дээр Туркийн гурван цэрэг үрэгдэв

Иракийн хойд хил дээр Туркийн гурван цэрэг үрэгдэв

Иракийн хойд хил дээр Туркийн гурван цэрэг үрэгдэв

Хууль бус Курдистаны ажилчны намын байрлуулсан тэсрэх бөмбөгт өртсөний улмаас Иракийн хойд хэсэгт Туркийн гурван цэрэг амь үрэгдэж, хоёр цэрэг шархадсан талаар Туркийн Батлан хамгаалах яамнаас Даваа гариг (2021.08.16)-т мэдээлжээ. Тус яамнаас мэдэгдсэнээр, цэргүүдийн аминд хүрсэн зэвсэг гар хийцийн тэсрэх бөмбөг байсан аж. Шархадсан цэргүүд эмнэлэгт хүргэгдсэн байна.

Турк улсаас хилийн дагуу явуулж байсан цэргийн ажиллагааны үеэр уг халдлага гарчээ. Энэхүү цэргийн ажиллагаагаар Туркийн агаарын хүчин Курдистаны ажилчны намын гурван гишүүнийг Иракийн Хафтанин мужид, дөрвөн гишүүнийг Метина мужид тус тус устгасан болохыг мэдэгдлийнхээ төгсгөлд хэлэв.

Турк улс тус бүлэглэлийн Иракийн хойд хэсэгт байрлах баазуудад үе үе хил дамнасан ажиллагаа явуулдаг. Турк, АНУ, Европын холбооны террорист байгууллагуудын жагсаалтад багтдаг Курдистаны ажилчны нам Туркийн засгийн газрын эсрэг өнгөрсөн 30 гаруй жилийн турш бослого, үймээн удирдан явуулахдаа 40 мянган гаруй хүний амь насанд хүрчээ.


Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-17 202.126.88.137

Иракийн нутагт ажиллагаа явуулж байхад болсон хэрэгт турк өөрсдөө л буруутай ш дээ, ойлгомжтой

Avatar

111 2021-08-17 66.181.190.187

туркууд оорсдоо иракт бу хийж явсан юм бэ?

Avatar

Зочин 2021-08-17 185.220.101.20

======= Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж