Кабулд өмнөхөөсөө аюулгүй байна, бид зугтахгүй

Хуучирсан мэдээ: 2021.08.17-нд нийтлэгдсэн

Кабулд өмнөхөөсөө аюулгүй байна, бид зугтахгүй

Кабулд өмнөхөөсөө аюулгүй байна, бид зугтахгүй

Кабулд суугаа Оросын дипломатч нар талибууд хотыг эзэлсэн ч ажлаа хэвийн үргэлжлүүлэхээр төлөвлөж байгааг ОХУ-аас Афганистанд суугаа Элчин сайд Дмитрий Жирнов мэдэгджээ. Тэрбээр “ \ Өнгөрсөн 20 жилийн турш байснаас өнөөдөр хэд дахин илүү аюулгүй байна. Тиймээс бид зугтахгүй. Зугтах шалтгаан ч алга” хэмээн ярьжээ.

Өмнө нь ОХУ Кабулд ажиллаж буй дипломатч нарынхаа тоог цомхотгоно гэж байсан ч Жирновын мэдээлснээр зарим ажилчид нь ээлжийн амралтаа авсан, заримынх нь томилолт дууссан зэргийг эс тооцвол Элчин сайдын яам бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа аж.

Талибууд хотод нэвтрэн орсноор Кабулын цагдаагийн алба сайн дураараа тарсан тул гадаад дипломатч нарын аюулгүй байдал Талибаны гарт орсон юм. Мөн талибууд өчигдөр (2021.08.16) Москвагийн дипломатуудтай уулзаж, ямар нэг аюул учруулахгүйгээ амласан байна.

Жирнов “Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр талибууд ирж байгаа сургаар хотод үймээн самуун дэгдэж, маш аюултай байдал үүссэн. Гудмаар хулгайч, дээрэмчид холхиж, хаа сайгүй буу дуугарч байв. Удалгүй талибууд орж ирэхэд замбараагүй буун дуу бүрмөсөн арилсан” гэжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж