Оюутолгойн хэлэлцээ хэвийн үргэлжилж байна гэлээ | News.MN

Оюутолгойн хэлэлцээ хэвийн үргэлжилж байна гэлээ

Хуучирсан мэдээ: 2021.08.17-нд нийтлэгдсэн

Оюутолгойн хэлэлцээ хэвийн үргэлжилж байна гэлээ

Оюутолгойн хэлэлцээ хэвийн үргэлжилж байна гэлээ

Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засаг – Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын уулзалт” өнөөдөр (2021.08.17) болж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх бодлогыг Монгол Улсын Засгийн газрын 200 дахь хоногоос зарлаж байгаагаа мэдэгдэв.

Тус уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон гадаадын хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна.

"ЭДИЙН ЗАСАГ 10 ДАХИН ТЭЛСЭН Ч АЛДАА, ОНОО БИЙ"

 Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Засгийн газраас цар тахлын дараах үеийн эдийн засаг ямар байх, ямар бодлого баримтлах талаар хурдтай ажил хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулагчидтай мэдээлэл солилцох нь зүйтэй. Засгийн газрын 200 дахь хоног тохиож байгаа энэ үед цар тахлын амаргүй нөхцөл байдал үргэлжилж байна. Дэлхийн бүх Засгийн газар цар тахлын даван туулах сорилттой тулгарч, стратегиа хуваалцаж, хамтдаа ажиллаж байгааг тэмдэглэх нь зүй. 100 хоног тутам Засгийн газар ажлаа тайлагнаж байгаа. Харин 200 дахь хоногоос гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн түншлэлээр цар тахлыг даван туулахад онцгой анхаарна. Ардчилалд шилжсэн 30 жилийн хугацаанд эдийн засаг 10 дахин тэлсэн ч алдаа, оноо бий. Үүнд өөрсдөдөө дүгнэлт хийж засч, залруулна.

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН 62.2 ХУВЬ ДАРХЛААЖУУЛАЛТ ХАМРАГДСАН ҮЗҮҮЛЭЛТЭЭР ДЭЛХИЙД 14 ДҮГЭЭР БАЙРАНД ЖАГСАЖ БАЙНА

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар эхний 100 хоногоос хойш цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд анхаарсан. КОВАКС хөтөлбөр болон арилжааны шугамаар вакцин татан авч, иргэдээ дархлаажуулж эдийн засгаа нээхээр том бүтцээр ажилласан" хэмээн тэмдэглэв. Түүнчлэн 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийнхээ эрүүл мэндээс гадна эдийн засгаа сэргээх шинэ бодлого зарласныг хэллээ.

Өнөөдөр Засгийн газрын 200 дахь өдөр. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хүн амын 62.2 хувь дархлаажуулалтад хамрагдсан үзүүлэлтээр дэлхийд 14 дүгээр байранд жагсаж буйг тодотгов. Ерөнхий сайд дархлаажуулах ажилд тусалсан улс орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагад талархал илэрхийлээд, цаашдаа бусад улс орнуудын вакцинжуулах ажилд туслахаа мэдэгдэв.

Дэлхийн зах зээлд манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Тухайлбал, төмрийн хүдрийн үнэ 2 дахин, зэсийн үнэ 50 хувиар, алтны үнэ 19 хувиар, газрын тосны үнэ 13 хувиар өсчээ. Энэ өсөлт цаашид таван жилийн хугацаанд үргэлжлэх төлөв ажиглагдаж буйг тэмдэглэж, хөрөнгө оруулагчдыг энэ үеийг ашиглахыг уриаллаа.

Түүнчлэн Оюутолгой төсөлтэй холбоотой ТЭЗҮ-ийн маргааныг шийдвэрлэх талаарх хэлэлцээ хэвийн үргэлжилж байгааг хэлээд, цаашид том төсөлд аудит хийж явах шаардлагатайг хэлэв.

Уулзалтад оролцогчид Ерөнхий сайдын илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт аван ярилцаж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ НИЙТ 15 МЯНГАН АЖ АХУЙН НЭГЖ БҮРТГЭГДСЭНЭЭС 50.2 ХУВЬ НЬ БНХАУ-ЫН КОМПАНИ

2020 онд цар тахлын нөлөөгөөр дэлхийн хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 38 хувиар буурсан бол манай улсад 18.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эдийн засгийн салбарын ангиллаар нь авч үзвэл, 70.2 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт, 16.56 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, 3.2 хувь нь Банк, санхүүгийн салбар, 1.2 хувь нь тээвэр, ложистикийн салбар, 1.3 хувь нь барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбар болон бусад салбарт оржээ. Нийт гадаадын хөрөнгө оруулалтын 26.9 хувь нь Канад, 19 хувь нь БНХАУ, 14.7 хувь нь Нидерланд улс байдаг аж.

Монгол Улсад 1990-2020 он хүртэл нийт 29 тэрбум ам.доллар, 2020 онд 2.5 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгджээ. Энэ хугацаанд мөн 15 мянган хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгэгдсэнээс 50.2 хувь нь БНХАУ-ын компани байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иогэн 2021-08-17 66.181.190.88

Гадаадын хөрөнгө оруулалтыг тэлэхгүйгээр Монгол улс хөгжихгүй. Харин аль салбарт аль улсын хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ гэдгийг анхаарах. Хүнсний салбар түүндээ мах гэхэд л бүгд Хятадын хөрөнгө оруулалт байж болох уу???. Ийм юманд жаахан анаааралтай хандах хэрэгтэй.

Avatar

Bold o 2021-08-17 182.229.177.104

Ter asuult hariultiig ni taviad ogooch .gadniihan yu asuuj bn manai booronhii helt yu gej hudalaa helj bn aan..

Avatar

Зочин 2021-08-17 185.220.101.20

!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Заагч 2021-08-17 202.9.46.226

Хог вирус хятадууд вакцинаараа Монголчуудыг алж халдвар тараагаад цаашлаад хамаг уул уурхайн компанийг Хог Вирус х***а гамингууд Монголыг эзлэхэд маш ойрхон байна АЮУЛ хар хятадаас болгоомжил!!!!!!!Монгол вирус хятадаас хол юайх шаардлага тулгарлаа вирус хятад аюул!!!!!!

Avatar

Өвгөн 2021-08-17 122.201.21.160

Хуцдаг юм бэ 20 гаруй жил хэвийн сайн гээд хуцаад байсан одоо хар чадахгүй байж хойч үедээ үлдээ авилгачин хулгайч луйварчидаа

Avatar

ИРГЭН 2021-08-17 202.9.47.1

БНХАУ-ын компаниуд монголыг эзэлчихсэн байгааг анхаарахгүй бол болохоо байж дээ!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

зочин 2021-08-17 150.129.142.15

энэ юун хачин юм яриад байна аа? эдийн засаг 10дахин тэлсэн гэнэ үү? социализмын үед нэг хүнд ноогдох днб европынхоос 3дахин бага буюу өнөө үеийн ханшаар 20 мянган доллар гэж 10 жилийн түүхийн хичээл дээр хүртэл заадаг.өнөө үед гарын таван хуруунд багтах хэмжээний том үйлдвэр бий. харин комминузмын үед 210гаруй том үйлдвэртэй байсн.

Avatar

Onoch 2021-08-17 66.181.161.75

90 онд эдийн засаг сүйрээд тэрнээс хойш гэж ярьж буй юм.

Avatar

Зочин 2021-08-17 66.181.161.8

Тэр үед зах зээл гэдэг мэдлэг ойлголт маньд битгий хэл СНЗ д байгаагүй.1 төгрөг 1доллартай тэнцдэг гэдэг ч рублээр л хагас наймаа хийдэг байсан шүү.210 үйлдвэр гэдэг чинь СОЦ орнуудын элэгдсэн хаягдсан.үйлдэр тоног төхөөрөмжүүд байсан даа.Одоогийн хэрэглэж байгаа үйлдвэрүүдийн жишихийн аргагүй хогнууд.Одоогийн нэг бизнесмэн үзүүлбэл элэг татаад унана даа унана

Avatar

Зочин 2021-08-17 66.181.161.113

Уул уурхайн хөрөнгө оруулалт бол хөрөнгө оруулалт биш шүү. Хөрөнгө оруулалт гэдэг нь шинээр баялаг бүтээх явдал Уул уурхайд газрын доорх баялгийг чинь зарах процесс. Энд ямарч баялаг бүтээгдэхгүй. Зөвхөн өөрсдөө олборлож чадахгүй тохиолдолд уул уурхайд хөрөнгө оруулж болно. Гэхдээ роялти-г монголд ашигтай хувилбараар хуулиар тогтоогоогүй бол үгүй. Энэ бол цөлмөх процесс болгочихдог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж