Жо Байдены захиргааны эрүүл мэндийн салбарт ажиллаж буй өндөр албан тушаалтнууд вакцины хоёр дахь тунгаа хийлгээд, найман сар болсон иргэдэд гурав дахь тунг тарихаар хэлэлцэж эхэлсэн хэмээн баттай эх сурвалжууд мэдээлжээ.
Одоогийн байдлаар хараахан боловсруулж дуусаагүй байгаа тус төлөвлөгөөнөөс харахад гуравдугаар тунгийн вакцинжуулалт есдүгээр сарын сүүлийн хагаст амжиж эхлэх бололтой. Чухам хэдийд эхлэхийг АНУ-ын Хүнс, эмийн зохицуулах газрын шийдвэрээр тодорхойлох аж. Түүнчлэн вакцин бүтээгч Pfizer компани хэдийнэ гурав дахь тунд ашиглах вакцины мэдээллийг эрх баригчдад илгээжээ.
Эх сурвалжийн баталснаар, төлөвлөгөө энэ долоо хоногт багтан бэлэн болж, тэр даруйдаа зарлагдаж магадгүй байна. Уг нь саяхныг хүртэл эрх баригч нар хүн амын олонход гурав дахь тун төдийлөн шаардлагагүй хэмээн үзэж байв. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Холбооны эмийн зохицуулах газраас дархлаа нь суларсан иргэдэд гурав дахь тунг тарихыг зөвшөөрсөн учир тэр даруйд АНУ-ын Халдварт өвчин судлах, сэргийлэх төв гурав дахь тунгийн вакцинжуулалт зохион байгуулахаар болжээ.
Эх сурвалж: CNN
уншигч 2021-08-17 59.153.113.246
АНУ-гийн өөрсдийн судалгаагаар вакцин хийлгэсэн, хийлгээгүй хүмүүс яг адилхан Дельтагаар өвдөж байна гэсэн судалгаагаа яах юм бол.
Зочин 2021-08-17 185.220.101.20
!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
ганзо 2021-08-17 202.126.89.98
Өө заа за Ану 3 юм бол Ману Монгол бас тгх юм бнда