Поп од Крис Вүг албан ёсоор баривчлав

Хуучирсан мэдээ: 2021.08.17-нд нийтлэгдсэн

Поп од Крис Вүг албан ёсоор баривчлав

Поп од Крис Вүг албан ёсоор баривчлав

Хятад, Канад гаралтай поп од Крис Вүг хүчингийн хэрэгт холбогдуулан албан ёсоор баривчилсан хэмээн Бээжингийн прокурорууд мэдээлжээ. Өдгөө 30 настай түүнийг цагдаа нар анх долдугаар сарын 31-нд саатуулан шалгаж эхэлсэн байна. Учир нь цахим ертөнцөд өрнөсөн Хятадын #Metoo хөдөлгөөн Крис Вүг хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн илчилсэн юм.

Анх Хятадын цахим харилцааны Weibo платформд нэгэн эмэгтэй Крис Вү буюу Вү Еифаны клипэд тоглох ярилцлага өгөхөөр гэрт нь очоод согтож, түүнд хүчиндүүлсэн болохоо бичсэн аж. Хятадын харилцаа холбооны дээд сургуулийн оюутан тэрбээр тухайн үед 17 настай байжээ. Түүнээс хойш хэд хэдэн эмэгтэй ижил байдалд орж, Ви Еифаны хохирогч болсноо зарласан бөгөөд тэдний хоёр нь насанд хүрээгүй хүүхдүүд аж.

Цагдаа нар дээрх хэргийг шалгасны эцэст Вүг албан ёсоор баривчлахаар болжээ. Одоохондоо түүнд ямар ял оноох нь тодорхойгүй байгаа юм.

Богино хугацаанд маш их нэр хүндийн эзэн болсон Вүгийн эл хэргийн тухай мэдээлэл олон улсад тарж, хамтран ажилладаг байсан Louis Vuitton, Bulgari, Kans тэргүүтэй байгууллагууд түүнээс холбоогоо тасалжээ. Мөн түүний 51 сая дагагчтай цахим хуудас хаагдаж, дуунууд нь хөгжмийн сайтуудаас хасагдсан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж