Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаан Хүй долоон худагт үзэгчгүйгээр зохион байгуулагдаж байгаа билээ.
Тус барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд улсын цол чимэг олгох эсэх асуудал үзэгч түмэн, бөх сонирхогчдын анхаарлыг татаж буй юм. Энэ талаар зохион байгуулагчдаас тодруулахад “Цол олгох тухайд Улсын онцгой комисс, Баяр наадмын комиссын шийдвэрийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Ямар ч байсан допингийн шинжилгээ, бусад зохион байгуулалтын асуудлууд дээр дүгнэлт хийгээд, түрүүлж үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барина” гэв.
С.БАЯР-ЭРДЭНЭ
Холбоотой мэдээ