"Өрхийн орлого өсөхөд Засгийн газрын дэмжлэг нөлөөлсөн"

Хуучирсан мэдээ: 2021.08.17-нд нийтлэгдсэн

"Өрхийн орлого өсөхөд Засгийн газрын дэмжлэг нөлөөлсөн"

"Өрхийн орлого өсөхөд Засгийн газрын дэмжлэг нөлөөлсөн"

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг өнөөдөр (2021.08.17) танилцуулав.


 Энэ үеэр албаныхан "Цар тахалтай холбоотойгоор Монгол Улсаас төлөгддөг тээвэр, аялал жуулчлал болон бусад бизнесийн үйлчилгээний төлбөрүүд буурсан. Үүнтэй холбоотойгоор 243 сая ам.доллар үйлчилгээний дансны алдагдал буурсан. Харин уул уурхайн бүтээгдэхүүний үнэ оны эхний хагаст өндөр байсантай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудын ашиг нэмэгдэж, анхдагч орлогын дансны алдагдал 500 орчим сая ам.доллараар өссөн. Ингэснээр урсгал дансны тэнцэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг алдагдалтай гарсан" гэв.

ГАДААД ХУДАЛДААНЫ ИМПОРТ НЭМЭГДЭЖ, 30 ХУВИЙН ӨСӨЛТТЭЙ ГАРЧЭЭ

Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56 хувиар буюу 2.9 их наядаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ нь баталсан төсвийн төлөвлөгөөтэй харьцуулахад гүйцэтгэл 2.4 хувиар давсан үзүүлэлт аж. Төсвийн зардлын хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 115 хувиар нэмэгдсэн. Батлагдсан төлөвлөлтөөс гүйцэтгэл нь 14 орчим хувиар бага гарсан. Ингэснээр төсвийн тэнцэржүүлсэн тэнцэл эхний долоон сарын байдлаар 831 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан.

Төсвийн орлого 2.8 их наядаар нэмэгдэхэд орлогын албан татвар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Мөн татварын бус орлого 511 тэрбум төгрөг, НӨАТ 416 сая төгрөг, бусад татвар төлбөр хураамж 355 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Учир нь гадаад худалдааны барааны импорт нэмэгдэж, 30 хувийн өсөлттэй гарсан бол экспорт 28 хувийн өсөлттэй гарсан байна. Төсвийн зардлын 87.1 хувийг урсгал зардал, 11.7 хувийг хөрөнгийн зардал эзэлжээ.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны хоёрдугаар улирлын дүнг танилцуулав. Иргэдийн өрхийн цалин хөлсний орлого бууралттай хэвээр байна. Тухайлбал, өрхийн цалин хөлсний орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 100 мянган төгрөгөөр буурсан. Өмнөх улиралтай харьцуулахад 37 мянган төгрөгөөр буурсан гэв.

“ӨРХИЙН ОРЛОГО 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛОХОД ЗАСГИЙН ГАЗРЫН МӨНГӨН ДЭМЖЛЭГ НӨЛӨӨЛСӨН”

Нэг өрхөд дунджаар 462 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж ноогдож байна. Өмнөх онтой харьцуулахад тэтгэвэр тэтгэмж 190 мянган төгрөгөөр, өмнөх улиралтай харьцуулахад 100 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй. Дөрөвдүгээр сард хөл хорионы үеэр бэлэн мөнгө тараасан нь үүнд нөлөөлснийг онцолсон юм. Ингэснээр нэг өрхийн дундаж орлого 1.5 сая төгрөг болж өсөхөд Засгийн газрын мөнгөн дэмжлэг нөлөөлсөн гэв. Нэг өрх сард 340 мянган төгрөг зарцуулж байна. Хүнсний бус бараа үйлчилгээний зардал буурсан үзүүлэлттэй гарчээ.

Улсын хэмжээнд 2.3 сая хүн нийгмийн халамжид хамрагдаж байна. Өнгөрсөн жилийн мөн үеэс 113 мянган иргэнээр нэмэгдсэн. Эдгээрийн талаас илүү буюу 53 хувь нь хүүхдийн мөнгө авч байгаа бол түүний араас тэтгэвэр, тэтгэмж авч буй иргэд бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж