"НАМЗХ-ны хурлыг танхимаар явуулахгүй бол оролцохгүй"

Хуучирсан мэдээ: 2021.08.17-нд нийтлэгдсэн

"НАМЗХ-ны хурлыг танхимаар явуулахгүй бол оролцохгүй"

"НАМЗХ-ны хурлыг танхимаар явуулахгүй бол оролцохгүй"

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо өнөөдөр (2021.08.17) цахимаар бага хурлаа хийж байна. Энэхүү хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгох юм. Өнгөрсөн хугацаанд тус албыг хашиж байсан Б.Пүрэвдагва НИТХ-ын төлөөлөгч, намын газрын даргын албан тушаалд очиж дэвшсэн. Мөн саяхан болсон Удирдах зөвлөлийн хурлаас Б.Оргилыг генсекийн үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон юм.

Өдгөө НАМЗХ нь нийт 300 гаруй гишүүнтэй. Өнөөдрийн хуралдааныг цахимаар биш, танхимаар явуулахыг НАМЗХ-ны 12 аймаг, таван дүүргийн салбараас мэдэгдэж, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учралд шаардлага хүргүүлжээ.

Уг шаардлагад:

  • НАМЗХ-ны бага хурлын гишүүдийн нэрсийг зургадугаар их хурлаас сонгогдсон гишүүдийн нэрстэй тулгах,
  • НАМЗХ-ны IV бага хурлыг цахимаар зохион байгуулах,
  • НАМЗХ-ны IV бага хурлын зохион байгуулалтын ажлын хэсэгт, аймаг нийслэлийн дүүргийн НАМЗХ-ны дарга нарын бүрэлдэхүүнийг оролцуулах зэрэг шаардлага хүргүүлжээ.

Мөн дээрх шаардлагыг биелүүлэхгүй бол хуралд оролцохгүйгээ мэдэгдээд байна. Ийнхүү  НАМЗХ дотооддоо хагарах болсныг ерөнхийлөгч Н.Учралтай холбон тайлбарлах хүмүүс ч бий юм. НАМЗХ дотроо үл ойлголцолтой байгаа нь эрх баригч намд хагаралтай байна гэсэн үг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж