"Голомт"-ын нээлттэй ХК болох төлөвлөгөөг Монголбанк, СЗХ баталгаажууллаа | News.MN

"Голомт"-ын нээлттэй ХК болох төлөвлөгөөг Монголбанк, СЗХ баталгаажууллаа

"Голомт"-ын нээлттэй ХК болох төлөвлөгөөг Монголбанк, СЗХ баталгаажууллаа

Энэ оны эхээр Банкны тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн Голомт банкны нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөг Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос хангалттай тайлбар, судалгаан дээр суурилсан, хэрэгжүүлэх бүрэн боломжтой хэмээн дүгнэж, 2021 оны наймдугаар сарын 13-ны өдөр баталгаажууллаа. Ийнхүү Голомт банкны хамт олон төлөвлөгөөний дагуу нээлттэй хувьцаат компани болох дараагийн шатны ажлуудаа хэрэгжүүлэх боломжтой болоод байна.

Монгол Улсын банкны системийн 20 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг Голомт банкны хувьд системийн нөлөө бүхий банкнууд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох нь банк, санхүүгийн салбар төдийгүй хөрөнгийн зах зээлийн цаашдын өсөлт хөгжилд эерэгээр нөлөөлж, шинэ шатанд гаргах томоохон алхам болно хэмээн дэмжин хүлээн авч, хуульд заасан хугацаанд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох бэлтгэлээ ханган хичээнгүйлэн ажиллаж байна.

Голомт банкны хувьцааг анх удаа олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Мирэ Эссет Секьюритис Монгол” ҮЦК ХХК, туслах андеррайтераар “Голомт капитал” ҮЦК ХХК,  хууль зүйн зөвлөхөөр “Өмгөөллийн Санхүүгийн Хуулийн Зөвлөх” ХХК, хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар KPMG (”Кэй Пи Эм Жи аудит” ХХК), санхүүгийн аудитаар PWC (”Прайсуотерхаускуперс аудит” ХХК) зэрэг олон улсын болон дотоодын нэр хүнд бүхий шилдэг байгууллагууд хамтран ажиллаж байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн голомтын тулгуур багана нь болсон Голомт банк цаашид ч салбартаа тэргүүлэн бодит хувь нэмрээ оруулж, ирээдүйн хөгжлийн нэгэн том хурдасгуур байх болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж