УБТЗ  хүчин чадлаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Хуучирсан мэдээ: 2021.08.17-нд нийтлэгдсэн

УБТЗ  хүчин чадлаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

УБТЗ  хүчин чадлаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Монгол Улсын нийт ачаа тээврийн 70 гаруй хувийг төмөр замаар тээвэрлэдэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд төмөр замын тээврийн хэмжээ тасралтгүй эрчимтэй нэмэгдэж, төмөр замын эдийн засгийн өсөлтөд гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэж байна. Манай улсын төмөр замын тээврийг нуруун дээрээ авч явдаг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2016 онд 20 сая тонн ачаа тээвэрлэдэг байсан бол 2020 онд 30 сая тонн болтлоо өсчээ. Ийнхүү төмөр замын тээврийн хэмжээ өдөр бүр өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна. Тус нийгэмлэг жил бүр хүчин чадлаа нэмэгдүүлэх чиглэлээр хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлт, замын их засварын ажлыг төлөвлөн хэрэгжүүлж иржээ. Энэ жил УБТЗ гол замдаа 80 километр их засварын ажил хийж, 7 өртөө зөрлөгийн замыг өргөтгөж,  автомат удирдлагатай 1 зөрлөгийг шинээр байгуулах юм. Эдгээр ажил хийгдсэнээр УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадал өсч, төмөр замаар үйлчлүүлэгчдийн ачаа барааг саадгүй шуурхай тээвэрлэх боломж улам нэмэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж