Наймдугаар сард 100 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно | News.MN

Наймдугаар сард 100 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

Наймдугаар сард 100 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

Наймдугаар сард 100 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

Монголбанк энэ оны наймдугаар сард 60 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 40 тэрбумыг нэмж, нийт 100 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээл олгоно.

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний долоон сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 554.4 тэрбум төгрөгийн зээлийг 7470 өрхөд олгожээ.

Энэ онд сард дунджаар 78.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа юм. Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилт, зээл олголт хэвийн үргэлжилж байна.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж