Байр, машинтай 8475 иргэнийг хүнсний талоноос хасав | News.MN

Байр, машинтай 8475 иргэнийг хүнсний талоноос хасав

Хуучирсан мэдээ: 2021.08.17-нд нийтлэгдсэн

Байр, машинтай 8475 иргэнийг хүнсний талоноос хасав

Байр, машинтай 8475 иргэнийг хүнсний талоноос хасав

Хүнс, тэжээлийн дэмжлэг олгох журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд халамж авч буй иргэдийн мэдээллийг нягтлан, хоёроос дээш машин, байр, 200-гаас дээш малтай 1435 өрхийн 8475 иргэнийг хүнсг тэжээлийн дэмжлэг авах иргэдийн жагсаалтаас хасчээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахим хуудастаа “Бид "Хүнс, тэжээлийн дэмжлэг олгох журам”-аа шинэчилсэн. Өрхийн орлогыг орлуулан тооцох судалгаанд үндэслэж, уг журмын дагуу хүнс, тэжээлийн дэмжлэг олгож байсан. Хүнс, тэжээлийн журамд өөрчлөлт оруулснаар зөвхөн энэ судалгааг үндэслэхгүйгээр төр өөрт байгаа мэдээллийг ашигладаг болсон. Ингэснээр амьдралын боломжтой хүмүүс хүнсний талон авдаг байсан нь тогтоогдсон.

Өндөр өртөгтэй судалгаа дахин хийхээс илүүтэй төрд байгаа мэдээллүүдээ ашиглахыг чухалчилсан. Төрийн байгууллагын мэдээллийн сантай хийсэн тулгалтаар хоёроос дээш машин, байр, 200-гаас дээш малтай 8475 иргэнийг хаслаа. Цаашид энэхүү үйлчилгээ хугацаатай, мөн нөхцөлтэй болж байгаа. Сургалт, ажлын байрны санал тавина, хариуцлага, хяналтаа сайжруулна. Мөн цаашид жилд хоёр удаа олон нийтийн ажилд заавал оролцох нөхцөлтэй. Ургац хураалт хамтдаа зохион байгуулна" хэмээн бичсэн байна.

Хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг зөвхөн гэрээт дэлгүүрээр үзүүлдэг байсныг болиулж, нээлттэй, ил тод, тэгш хүртээмжтэй, сонголттой, хяналттай болгох зорилгоор НӨАТ-ын баримт буюу И-баримт хэвлэдэг хүнсний дэлгүүр, зах, бөөний төвүүдээр үйлчлүүлэхээр болжээ. Тиймээс хүнсний дэлгүүр, аж ахуйн нэгж болон зах, бөөний төвд худалдаа эрхлэгчдийг тус үйлчилгээг үзүүлж, энэхүү шинэчлэлийн ажилд хамтран оролцохыг ХНХЯ-наас уриалжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-17 64.119.23.233

Хамгийн гол нь хэний шийдвэрээр өгч тийм завхрал гаргаж байв тэднийг төрийн албанаас зайлуулсан уу гэдэг л сонин байна Үгүй бол тэд чинь одоо ч завхрал гаргаад л явж бхйгаа

Avatar

Зочин 2021-08-17 66.181.185.247

Сонгууль болохоор буцаагаад өгч эхлээрэй Нам засаг минь

Avatar

Ард түмэн 2021-08-17 103.10.23.134

Байраа идээд, машинаа идээд, малаа идээд амьдрахгүй яасан өлөнтсөн хүмүүс, яасан өлбөгөр дарга нарын сүлжээ вэ наадах чинь.

Avatar

Ард түмэн 2021-08-17 103.10.23.134

Хэнийх гэдэг боломжтой айлд хэн гэдэг албан тушаалтан ямар судалгааг үндэслэн хэдэн жил хоол тэжээл нэмэлтээр өгсөнийг олж тогтоо.Нөхөн төлбөр ав.Ажлаа хийж чадаагүй тэр албатуудыг бүгдийг нь халж зайлуул.Тэгээд нийгмийн ажилд оролцох, төрийн аппааратанд ажиллах эрхийг нь хас.Тэгвэл ажил чинь сайн байна гэж үзнэ шүү.

Avatar

Ард түмэн 2021-08-17 103.10.23.134

Сайдын ажил сайн байна.Гэхдээ тэр ямар ч үндэслэлгүй нэмэлт хүнсний багц авч байсан 8000 орчим өрхөөсөө эргүүлээд нөхөн төлүүлэх арга хэмжээ авч болдоггүй юм уу.Юу байхав дэ хэсэг хүмүүс бүрдүүлж комисс гаргаад байр машинтай тэдгээр боломжтой хүмүүсийн данс юмыг нь хааж байгаад хариуцлага тооцоод эргүүлэн төлүүлэх ажил хий.Ард түмний татварын мөнгө, зорилтот бүлэг дээрээ хүрч очиж чадаагүй юм чинь.

Avatar

Ф 2021-08-17 66.181.161.41

Хасах нь ч яахав ажил нь ажил харин тийм улсуудыг бүртгээд өгөөд байгаа төрийн албан хаагчидаа хариуцлага байхгүй юу

Avatar

Зочин 2021-08-17 103.50.206.95

АН ын бий болгож үлдээсэн зүйл шдээ.

Avatar

Зочин 2021-08-17 202.21.107.58

Сайхан залуучууд талоны бараа аваад зогсож байх ч нэг их сайхан харагддаггүй л юм даа. Хөдөлмөрлөх хэрэгтэй тэгвэл амьдрал аяндаа сайхан болно.

Avatar

Зочин 2021-08-17 185.220.101.20

> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

/*-*/ 2021-08-17 49.0.142.18

Одоо Баян-Өлгийн хуурамч групп тогтоолгосон улаан хасагуудыг нэг бүрчлэн улайлгаж группээс хасч улсын төсөвт учруулж ирсэн хохирлыг нь төлүүл, хохирлыг барагдуулахгүй гэснийг тэр Нурсультан Назарбаев руу нь албадан мордуул

Avatar

Зочин 2021-08-17 66.181.186.40

Энэ боломжийн амьдралтай хүмүүсийг хэн гэдэг албан тушаалтан хамруулах болов. Тэр албан тушаалтанд ямар хариуцлага тооцов. Хууль бусаар авсан халамжийг нь мөнгөн хэлбэрээр эргэж төлүүлсэн эсэх гээд асуудал яаж шийдсэн юм бол. Зүгээр л болохгүй гээд хасчихсан юм уу

Avatar

Зочин 2021-08-17 202.126.90.143

Авсан хүмүүсийг нь нэр усаар нь зарлаач. Хорооны дарга авгай нар л завааруулж байгаа биз

Avatar

луугар 2021-08-17 202.126.88.218

2 байр,2 машинтай,,200 малтай н ирэх жилээс үр хүүхэд,хамаатандаа тараагаад дахиад ядуусын эгнээнд ороод ирэх вий дээ

Avatar

Иргед 2021-08-17 202.126.89.153

Маш зөв нэг машинтай бол bitgii хүнсний талон өг халтуур хийж амьдар

Avatar

irged 2021-08-17 202.126.89.153

Байр хаус тай хүн хүнсний талантты битгий өг явааб заргалдаг

Avatar

Зочин 2021-08-17 122.201.19.99

Одоо л ажилаа хийж эхэлж байна даа. Нийгмийн халамжийн ажилчдад хариуцлага тооцоо

Avatar

Зочин 2021-08-17 66.181.161.71

Eр нь бололцоотой айлыг Хамруулсан тохиолдолд тухайн сумын халамж хариуцсан мэргэжилтэнгээр төлүүлэх тийм журам мөрдүүлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-08-17 202.55.188.89

Songuuliin sanal avah gej idevhten surtalchilgaa hiideg humuustee ugdug shuu MANgas, odoo songuuli duussan uchraas huraaj avaad daraagiin songuuliin umnu dahij ugnu

Avatar

Цахимаар мөн засаглав ааа?пс д 2021-08-17 202.9.40.179

Цахим засаглал гэж донгоддог байж… мэдээгүй л өгөөд байж гэнэ. Санал авах гэж хороон дарга нараар нь дамжуулө өгч байж. Одоо 2 сонгуулиа дубсгасан учир хасаж бгаа мэтээр жүжиг тавиад МАН.

Avatar

зочин 2021-08-17 202.9.46.146

МАН ын гишүүд л авдаг ш дээ

Avatar

Зочин 2021-08-17 142.117.91.176

Jasraigiin zee ohin. Mun ch buduun boljdee

Avatar

Мянгат 2021-08-17 64.119.26.248

Мянгат малчдыг хассан болов уу?

Avatar

зочин 2021-08-17 192.82.83.85

Толгойгүй төрийн гажигаас болж энэ хүмүүс хүнсний талон авдаг?? Хүрэх ёстой хүмүүс нь авч чаддаггүй. Төрийн байгууллага шат шатандаа улс төржсөний гай ???

Avatar

Rt 2021-08-17 66.181.177.201

Энэ тгд ямар нэг ахиц дэвшил, том амжилт уу?! Бүүр нэг дүүрчихсэн…Иргэний бүртгэл маш дампуу ба гсн үг шдээ?! Яагаад иргэний бүртгэл ийм дампуу бгаа вэ ?! Сонгуулийн луйврын үр дагавар мөнөөс мөн болой! Дүүрэг хороодод сонгуульд тараах мөнгийг шат шатандаа асгаж цутгаж идэж цусалсаар хамгийн доод звено др бгаа улаан нүцгэн гуйлгачиддаа үлдээдэггүй өгөх мөнгө дуусаа… яахв? За бжээ чамайг хүнсний талонд оруулчинаа гдг гэтэл энэнийг нь далимдуулаад намын хурган боссууд өөрсдөө хамаатан садан хадам худуудаа бас нэр хавчуулдаг бж таарна ?! Ийм л дүр зураг харагдаж байна!!!?

Avatar

Зочин 2021-08-17 202.21.108.153

БУЦААЖ ТӨЛҮҮЛ

Avatar

Зочин 2021-08-17 192.82.72.13

Тийм ичдэггүй хүмүүсийн нэрсийг ил болго.

Avatar

Болормаа Төв аймаг 2021-08-17 202.126.89.212

Хүнсний толан өрх толгойлсон эцэг эх эдгээр мөнгө яг эзнээ олж очиж байгааг бүр сайн шалга хороо дүүрэг халамжийнханы ах дүү амраг садан аав ээж нь бүгд авдаг нь нууц биш үнэн жишээ хэлэхэд 5 хүүхэдтэй хүүхэн гэж байгаа нөхөр нь Оюутолгойд ажилладаг хоорондоо гэр бүлийн баталгаагүй улсаас хоолны толан өрх толгойлсон. ЯДУУ ДЭЭР НЬ ХҮҮХДИЙН МӨНГӨ ИНГЭЭД САРД 2 САЯ ТӨГРӨГ УЛСААС АВДАГ БАЙРТАЙ МАШИНТАЙ ЗУГААЛААЛ ШОУДААД ЯВЖ БАЙНА АРАЙ ЮМАА ИЙМ ХҮМҮҮСИЙГ ОЛЖ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-08-17 202.126.89.48

Хасахаар зогсохгүй, хууль бусаар завшсан мөнгийг нь эргэн төлүүлж, нэрсийг нь ил тод зарла

Avatar

Зочин 2021-08-17 122.201.31.178

Зөв шүү.

Avatar

Намсрай 2021-08-17 202.126.89.162

1 Машинтай,хашааны газар өмчилсөн,хаустай ,зуслантай ,хадгаламжтай, хүмүүсийг компютрээр шүүгээл гаргаачээ зөндөө баян хүн аваад бнаа

Avatar

Зочин 2021-08-17 202.131.225.53

Нэрсийг нь ил болгоочээ тэгж байж энэ шийдвэрчин үр дүнгээ өгнө.

Avatar

Зочин 2021-08-17 198.8.92.150

Zovhon hasah bish huli busaar avsan talonii dung 20 dahin nemj torguuli tavih heregtei sh dee.

Avatar

Зочин 2021-08-17 139.5.216.106

Энэ байдалд хорооны нийгмийн ажилтан ихээхэн хамаатай тэр хорооныхоо хүмүүсийг сайн мэдэж байгаа ийм хавтгай хяналтгүй завхарсан юм хийж байгаа болохоор овжин хүмүүс ашиглахгүй яахын мэдээж шүү дээ

Avatar

Зочин 2021-08-17 202.131.249.86

2023 оны сүүлээр буцаад олгоод эхлэх байхаа. Сонгууль дууссан болохоор одоохондоо хэрэггүй л дээ. Хөөрхий амьтад юу шалив гэж авилагын хажууд талхны үртэс төдий зүйл ш дээ.

Avatar

ЭРДЭНЭЧИМЭГ 2021-08-17 103.14.37.4

МАШ ОЛОН ХҮНД ХАЛАМЖ ӨГЧ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТОГЛОЧООД ОДОО АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ДҮР ҮЗҮҮЛЖ ОЛОН ТОО ЯРИАД ЯАХАВ ДЭЭ ЭНЭ СУДАЛГААГ АВААД ХУДАЛ ХУУРМАГ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЖ ӨӨРИЙН ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДЭД ДАВУУ ТАЛ ОЛГОЖ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ҮҮСГЭЖ АЖИЛЛАСАН,ТҮҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ ТӨРӨӨС ЦАЛИН АВЧ ИРСЭН ХОРОО ДҮҮРГҮҮД ДЭЭР СУУЖ БАЙГАА ХАЛАМЖИЙН МЭРГЭЖИЛТЭН,НИЙГМИЙН АЖИЛТНУУД, ТЭДГЭЭРИЙН УДИРДЛАГУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ГАРГАСАН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ХАРИН ИЛ БОЛГОЖ ӨГВӨЛ АРАЙ ҮР ДҮНТЭЙ БАЙХДАА

Avatar

Зочин 2021-08-17 202.126.89.26

Эрдэнэбатын засагт чойжилсүрэн номтойбаяр нар халамжийн хасаж энэ тооллого хийж байсан.ж.мөнхбат бямбацогт мэтийн цагаан захтан шоучид шоудаад халамж хавтгайрсан.

Avatar

оюутан 2021-08-17 64.119.26.200

анхнаасаа яах гэж тийм хүмүүст өгсөн юм бэ,

Avatar

Зочин 2021-08-17 202.55.188.89

MANgas-iin b**s doloogchid buh halamjiig avch baigaa

Avatar

AAgii 2021-08-17 192.82.88.141

yanaa iim hunuus avdag baisiimu. tegeed mashingui bairgui humuust ugdugui l bsan shte

Avatar

Зочин 2021-08-17 202.126.89.199

Одоо л энэ тухай мэдэж буй мэт …😇😇😇. Та ингэж халамж тарааж улсын санг хоосолж байгаа шүү.

Avatar

TUR 2021-08-17 103.57.95.229

NED MASHINTAI HALTUURCHIN..100 MALTAI HUN .ULSAAR TETGUULEN HUNS AVAH AMTAN MUNUU….

Avatar

Зочин 2021-08-17 192.82.64.208

ene halamjuudaa bugdiig ugui bolgo, belinchleed surtsan g**** nar end tendgui baina. henii tuluu amidraad baigaa lalruud ve? hun uuriinhuu tuluu amia tavij hoolniihoo mungiig hiih yostoi! tegj baij hun boldog yum

Avatar

Зочин 2021-08-17 202.126.89.159

AJIL HIH SONIRHOLGUI BOLJ HALAMJA BAGASAGA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж