E-Mongolia 60 мянган иргэний санал, гомдлыг шийдвэрлэжээ | News.MN

E-Mongolia 60 мянган иргэний санал, гомдлыг шийдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.17-нд нийтлэгдсэн

E-Mongolia 60 мянган иргэний санал, гомдлыг шийдвэрлэжээ

E-Mongolia 60 мянган иргэний санал, гомдлыг шийдвэрлэжээ

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia 2021 он гарснаас хойш нийт 60 орчим мянган иргэний санал, гомдол, шүүмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн байна.

Е-Mongolia системд лавлагаа, үйлчилгээтэй холбоотой 21 367, системд нэвтрэх, бүртгэлтэй холбоотой 11508, аж ахуйн нэгж тоон гарын үсгээр нэвтрэхтэй холбоотой 2002, бусад үйлчилгээтэй холбоотой дуудлага 6000 орчим байна. Мөн олон шатлалт үйлчилгээ дунд гадаад паспорттой холбоотой 3363, иргэний үнэмлэхтэй холбоотой 2588, жолооны үнэмлэхтэй холбоотой 1815 дуудлага хүлээн авчээ.

Үүний зэрэгцээ, тус системийн ашиглалттай холбоотой иргэдийн санал, гомдол, шүүмжлэлд үндэслэн e-Mongolia системд пин кодоор нэвтрэх шийдэл бий болгов. Иргэд e-Mongolia системд нэвтэрч орсны дараагаар пин кодоо үүсгэн, цаашид үүсгэсэн пин кодоороо хялбар нэвтрэх боломжтой юм. Мөн танилт, нэвтрэлт, үйлчилгээ авах шийдлийг илүү хялбар, ойлгомжтой болгох технологийн шийдлийг нэвтрүүлж буй бөгөөд тун удахгүй энэхүү шийдлээ танилцуулах ажээ.

Өнөөдрийн байдлаар e-Mongolia системд нийт 4 сая орчим үйлчилгээний хүсэлт хүлээн авснаас 3.5 сая гаруй үйлчилгээг иргэдэд амжилттай үзүүлсэн байна.

Тус системээс төрийн 56 байгууллагын 539 үйлчилгээг авах боломжтой. Мөн санал, шүүмжлэл, гомдлоо хэрхэн шийдвэрлүүлэхээ мэдэхгүй иргэд 11-11 дугаарт залган 1 гэсэн товчийг даран холбогдох, эсхүл https://www.facebook.com/emongolia фейсбүүк хуудсанд хандах боломжтой аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-17 103.50.206.95

Шүүмжилсэн сэтгэгдлийг зуу зуугаар уншиж болно харин магтсан сэтгэгдэл энд огт алга. Тэгэхээр хүмүүсийн тархи асуудалтай байгаа гэсэн үг.

Avatar

Зочин 2021-08-17 183.177.99.226

эсхүл гэж үг үзээгүй л байсан юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж