"Тэс Петролиум"-ын ЖДҮ-чин

Хуучирсан мэдээ: 2021.08.17-нд нийтлэгдсэн

"Тэс Петролиум"-ын ЖДҮ-чин

"Тэс Петролиум"-ын ЖДҮ-чин

"News" агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг 76:1 булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Баагаагийн Баттөмөрийг танилцуулж байна.


Тэрбээр 2018 онд тэгш хүртээмжтэйгээр хувааж авсан ЖДҮ-гийн зээлийн дуулианд нэр цохогдож явсан. Өөрийн хамаарал бүхий "Мондем" ХХК дамжуулан 300 сая төгрөгийн зээл авсан нь цагаан дээр хараар бичигдэн үлджээ.  Б.Баттөмөр тус компанийнхаа 80 хувийг эзэмшдэг тухайгаа ХӨМ-тээ мэдүүлсэн байдаг.

Хоёр дахь удаагаа парламентад суугаа түүний хувьд ялгарах имижгүй нэгэн. Улстөрчийн хувьд бүдэг дүр гэж тодорхойлж болно. Гэхдээ популизм хийгээд байдаггүй сайн чанар түүнд бий. Төсөв, мөнгөний бодлого  тоо унших тал дээр Б.Баттөмөр парламентдаа л дээгүүрт орох байх. Юун төлөө гааль, татварын байгууллагад багагүй хугацааг үдсэн билээ дээ.

Түүнийг тойрогтоо гэхээсээ гоо сайхандаа багагүй анхаарал тавьдаг гэх шүүмжлэл дагалддаг. Тэрбээр хоёронтаа Дархан-Уул аймгаас сонгогдсон. Харамсалтай нь, Дарханы зам там болсон байтал замаа яаралтай засах тал дээр ямар нэгэн идэвх зүтгэл гаргадаггүй бодоход "довоо шарлуулж" явдаг хүн бололтой.

Гааль, татварын албанд насаараа ажилласны хувьд арвин хөрөнгөтэй. 2018 онд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Хөх ган" ХК, “Монгол Шевро" ХК, “Жаргалант төв" ХК, “Монгол Эд Импекс" ХК, “Эрдэнэс Тавантолгой" ХК, “Тэс петролиум" ХХК, “Сэлэнгэ Петрол" ХХК, “Мондем" ХХК, “Ойн бирж" ХХК, “Жэй Эм Ойл" ХХК-иудтай хэмээн мэдүүлжээ.

Өдгөө УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны даргаар ажиллаж байгаа. 2020 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 453 сая төгрөгийн орлого, 360 сая төгрөгийн орон сууц барилга байгууламжтай, 160 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлтэй, 9 саяын мал ахуйтай, 18 саяын үнэт эдлэл, 33 саяын хадгаламжтай хэмээн мэдүүлжээ.

Анхны эзэмшсэн мэргэжил нь Хөдөө аж ахуйн их сургуулийн инженер механик боловч ардчилсан хувьсгал мандсаны дараа жил буюу 1991 онд ОХУ-ын Москва хотноо Нийгэм-улс төрийн дээд сургуульд эдийн засагч, улс төр судлаач мэргэжлээр суралцан, төгсчээ.

 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1979 онд Хөдөө аж ахуйн их сургууль, инженер механик
  • 1991 онд ОХУ Москва хот нийгэм-улс төрийн дээд сургууль, эдийн засагч, улс төр судлаач
  • 2001 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1980-1986 онд Ой модны аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 1986-1989 онд Хөнгөн үйлдвэрийн яаманд хэлтсийн дарга
  • 2000-2008 онд Улсын Гаалийн ерөнхий газар дэд дарга, дарга
  • 2011-2013 онд Монголын үндэсний татварын ерөнхий газар дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2001 онд Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ

  • Англи
  • Орос
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж