Д.Батмөнх: Хар галуу байгальд ямар ч сөрөг нөлөөгүй

Хуучирсан мэдээ: 2021.08.17-нд нийтлэгдсэн

Д.Батмөнх: Хар галуу байгальд ямар ч сөрөг нөлөөгүй

Д.Батмөнх: Хар галуу байгальд ямар ч сөрөг нөлөөгүй

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуур орчимд Тураг гогой /Хар галуу/ олноороо сүрэглэж буй зураг олон нийтийн сүлжээнд цацагдах болсон. Зарим хүмүүс хар галуу ингэж олноор сүрэглэх нь гол, нууруудын экосистемд бүхэлд нь аюул учруулж байгаа талаар мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн шувуу судлаач Д.Батмөнхтэй ярилцлаа.


-Хар галуу нүүдэл хийхийн өмнө сүрэг үүсгэдгийг шувуу судлаачид хэлж байна. Энэ шувуу Монгол орны аль нутгаар сүргээрээ зусдаг бол?

-Хар галуу нь сүргээрээ амьдардаг шувуу. Одоо үр төл нь бойжиж эхэлж байна. Тийм учраас нүүдлийнхээ өмнөх цугларалтыг хийж байгаа юм. Манайхан хунгийн чуулга гэж ярьдаг шүү дээ. Яг тэрэн шиг том сүрэг болж байна гэсэн үг.

Ер нь хар галуу Монголд Буйр нуураас эхлээд загас ихтэй гол, нууруудад зусдаг. Жишээлбэл, Өгийнуур, Сэлэнгийн сав газар, Увс нуур, Хяргас нуур зэрэг загас ихтэй нууруудаар элбэг цуглардаг.

Зарим хүмүүсийн ярьж байгаа шиг хар галуун сүрэг гол, нууруудын экосистемд аюул учруулдаг уу?

-Тураг гогой байгаль дээрээ загасны популяцид сөрөг нөлөөгүй. Ерөнхийдөө байгалиараа явж байгаа үзэгдэл гэж ойлгох хэрэгтэй. Манай загасчид хар галууг их ад үздэг. Томоохон гол, нуур дагуу хэдэн мянгаараа сүрэглэж байгаа юм чинь их хэмжээний загас хэрэглэнэ. Бие гүйцсэн шувууд сүргээрээ ан хийдэг. Тэглээ гээд тухайн нуурын загасны тоо толгой хорогдтол нь идэж, устгадаггүй.

-Монголд хар галуу хэр элбэг нутагладаг вэ?

-Хар галуу буюу Тураг гогой гэж хотонгийн овгийн шувуу л даа. Дэлхий дээр 42 зүйл байдгаас 1830-аад оноос нэг зүйл нь устчихсан. Одоо Хойд Америк, Европ, Азийн нутаг дэвсгэрт 3-4 зүйлийн хар галуу хамгийн түгээмэл байдаг. Дэлхийн зарим улс орнуудад хар галууны тоо толгой ихдэж, асуудал тарьж байгаа гэдэг үүднээс тоог нь бууруулах чиглэлд арга хэмжээ авдаг.

Ялангуяа загасны аж ахуй эрхэлдэг улс орнууд тоо толгойг нь бууруулах кампанит ажил зохион байгуулдаг. Монголд энэ шувуу тэгтлээ элбэгшээгүй. Одоо загасчдын тоо олширч, томоохон нууруудаар явахад нь хар галуу их таарч, өртөөд байгаа юм. Нуурын загасны тоо толгой буурахад хар галуу өөр тийшээ шилждэг. Гэхдээ нуурын загасыг бүрмөсөн устгачихдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Хамгийн ихдээ хэчнээн тооны хар галуу сүрэглэдэг бол?

-Нуурынхаа тэнцвэр даацаас хамаарч, хар галууны тоо толгой хэлбэлзэж байдаг. Буйр нуурт 2000 оны эхээр нэг дор 40 мянган хар галуу тоолж байсан удаатай. Тэрнээс том тоо толгой бараг байхгүй. Хуучин Байгаль нуурын Сэлэнгийн цутгалд Зүүн Азийн хамгийн том үржлийн сүрэг байдаг байлаа. Оросын эрдэмтэд тэнд 12 мянган үүр буюу 24 мянган хар галуу тоолсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж