Аймаг хоорондын, хилийн боомтууд руу чиглэсэн автозамын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ | News.MN

Аймаг хоорондын, хилийн боомтууд руу чиглэсэн автозамын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.08.16-нд нийтлэгдсэн

Аймаг хоорондын, хилийн боомтууд руу чиглэсэн автозамын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ

Аймаг хоорондын, хилийн боомтууд руу чиглэсэн автозамын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ

Манай улс энэ онд 95 чиглэлийн 1700 км автозамыг шинээр тавих болон засаж байна. Үүнээс зарим ажил санхүүжилт болон замын материалаас болж он дамжин хэрэгжихээр болжээ. Үүнд Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км зам, Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км зам тавих ажлын санхүүжилт шийдэгдээгүй учир хойшлуулаад байгаа аж. Манай улсын 21 аймаг нийслэл хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбогдож дууссан бол ирэх онд аймаг хоорондын болон хилийн боомтууд руу чиглэсэн автозамын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж салбарын яамнаас мэдээлж байна.

Үүнд Ховд-Улаангом чиглэлийн 164 км, Улиастай-Алтай чиглэлийн 194 км автозамын ажлыг төлөвлөжээ. Тус замуудын санхүүжилтийг АХБ болон улсын төсвөөс гаргах аж. Хэнтий аймгаас Ульхан чиглэлийн 73 км, Норовлингоос Ульхан боомт хүртэл 124 км, Дорнодын Хавирга боомт хүртэл мөн 124 км автозамын ажлыг 2022 онд эхлүүлэхээр зураг төслийг хийж дуусгаад байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бямбаа 2021-08-16 202.126.89.49

Ховд увсыг холбох хэрэгтэй олон улсын чанартай дээрээс нь иргэд жуулчид баруун аймаг руу явахда архангай увс ховд баянөлгий говьалтай гээд тойроод аялах таатай орчин үүснэ

Avatar

МАНгаруудаа 2021-08-16 203.91.115.252

Улиастай-Алтай чиглэлийн 194 км автозамынхаа оронд 1000-ны замын трасс буюу Улиастайгаас Доной хөндий – Алагийн дөрөлж – Эрдэнэхайрхан – Сархайрхан – Завхан голын гүүр – Ховд чиглэлийн авто замаа барь!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-08-16 192.82.78.146

Хэнтийн Жаргалтхаанаас Өмнөдэлгэр- Хурх- Биндэр – Дадал гээд зам тавибал аялал жуулчлалын асар том харгуйг нээнэ дээ. БАТЭРДЭНЭ аварга энэ олон жил УИХд суухдаа ядаж төрсөн нутгаа төв замтай холбочиж чадсангүй дээ!!! Сэтгэл байсан бол уул нь мань хаширт юу байхав дээ.

Avatar

Зочин 2021-08-16 185.220.100.254

)) Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-16 202.9.40.40

Хөвсгөл завхан хлёрыг холболдоо

Avatar

Зочин 2021-08-16 66.181.190.95

Дарханд аллергитэй юм шиг байна. Зам нь дуусдаггүй. Тээр жил Тэмээн жилийн хавар Хатууч билүү, бэрх зАРАА Ч БИЛҮҮ компаны хотын захын зам, Хархорин чиглэлийн 50км зам, Там Очирын зам гээд 5 жил тамласан санагдаж байна. Түүнтэй адил энэ зам 5 жил боллоо. Мөнч олон машин эвдэрлээ.

Avatar

Зочин 2021-08-16 202.9.40.175

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумыг төв замтай нь засмалаар холбох хэрэгтэй. Намар энэ замаар Түшиг, Цагаанннууур, Зүүнбүрэн сумдын бүх тариа ургацын ногоо тээвэрлэгддэг. гэтэл зам нь там болсон байна лээ.

Avatar

Зочин 2021-08-16 66.181.182.125

Дарханы 204 КМ зам тавьчихаж л чадахгүй байж худлаа зураг төсөл хийж мөнгө хүрээд яахав .Сайд нь ч гэж салгалсан гараас нь ажил гарахгүй сүг байхын

Avatar

Зочин 2021-08-16 202.21.96.146

khovd aimag gd baihiin. busad aimaguudiin zam yahiin?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж