АНУ-ын “хамгийн ичгэвтэр ялагдал” хүлээсэн Жо Байдены нэр хүнд унаж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.16-нд нийтлэгдсэн

АНУ-ын “хамгийн ичгэвтэр ялагдал” хүлээсэн Жо Байдены нэр хүнд унаж байна

АНУ-ын “хамгийн ичгэвтэр ялагдал” хүлээсэн Жо Байдены нэр хүнд унаж байна

Талибаны дайчид асар богино хугацаанд Афганистаныг бүрэн эзэлсэнд тус улсаас бүх цэргээ татах шийдвэр гаргасан Жо Байденыг шүүмжлэх том шалтгаан болж байна.

Шүүмжлэгчид бүх цэргээ эргүүлэн татах шийдвэр АНУ-ын  20 жилийн хичээл зүтгэл, золиос, хөрөнгийг үнэгүйдүүлж, үр дүнг нь үгүй хийсэн үйлдэл гэж буруутгаж байгаа юм.  Түүнчлэн зарим хүмүүсийн хэлж байгаачлан Жо Байден анхнаасаа Афганистанаас цэргүүдээ татна хэмээх амлалт өгч байсан тул Кабул хот талибуудын өмнө сөгдөх нь цаг хугацааны л асуудал байсан аж.

Харин Жо Байден аливаа тулаан ердөө зорилгынхоо хүрээнд хязгаарлагдах учиртай хэмээн эртнээс ярьдаг байв. Тэрбээр Афганистанаас бүх цэргээ татах шийдвэрээ танилцуулахдаа “Бид анх 20 жилийн өмнө дэлхийн худалдааны төвд халдсан алан хядагчдыг устгаж, ард түмнийхээ өс хонзонг тайлахаар талибуудтай байлдаж эхэлсэн. Харин тэр зорилго аль хэдийн биелсэн тул цаашид тулалдах шаардлагагүй” хэмээн тайлбарлаж байлаа.

Тэгвэл Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани ордноо орхин зугтаж, нийслэл Кабул хот, цаашлаад Афганистан улс бүхэлдээ талибуудын мэдэлд шилжсэнд Дональд Трамп ихэд бухимдаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Жо Байденыг Талибан бүлэглэлд Афганистаныг дахин мэдэлдээ оруулахыг зөвшөөрсөн гэж буруутгажээ. Гэвч Ерөнхийлөгч Жо Байден одоо болтол албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Трамп “Жо Байдены Афганистанд хийсэн зүйл түүхэнд үлдэхээр үйл явдал боллоо. Тэгэхдээ энэ үйл явдал түүхийн номонд АНУ-ын хамгийн ичгэвтэр ялагдал гэж тэмдэглэгдэх болно. Тиймээс Жо Байден талибуудын аймшигт үйл ажиллагаа, алан хядлагыг хүлээн зөвшөөрсөн, Афганистаныг тэдэнд өгсөн төдийгүй цар тахлын нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа, хил дээрх бөөгнөрлийг нэмэгдүүлж, хямрал дагуулсан, эдийн засгийг сөгдүүлж, эрчим хүчний салбарт бие даахаа больсон буруутай үйл ажиллагаанууддаа уучлал гуйж, огцрох ёстой. Угаасаа ч тэрбээр сонгуульд шударгаар ялаагүй болохоор энэ тийм ч хэцүү зүйл биш. Энэ үйл явдлаас болж талибууд АНУ-ыг хүндэлж, АНУ-ын хүчнээс айхаа болино” хэмээн ярьжээ.

Ийнхүү Жо Байденыг шүүмжилж буй хүмүүс Трампаар дуусахгүй бололтой. Жишээлбэл, Бүгд найрамдах намын гишүүн, Охайогийн төлөөлөгч Жим Жордан цахим хуудсандаа АНУ-д гамшиг болж байна. Афганистанд самуун болж байна. Гэтэл Жо Байден яагаад зугаалж явна вэ хэмээн бичжээ.

 

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
10
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж