2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 352,361,301.07 төгрөгийн үнийн дүн бүхий 1,474,046 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл хүнс" ХК (HHS+15.00%) болон "Баянтээг" ХК (BTG +14.89%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тээвэр дархан" ХК (TEE -15.00%) болон "Талх чихэр" ХК (TCK -7.21%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 69,889 ширхэг нэгж эрхийг нийт 14,599,538 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 1.25 хувиар өсч, 34146.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,330,542,853,991.70 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ