Турк улсад ойн хээрийн түймрийг унтраах ажиллагаанд дайчлагдсан Оросын тав, Туркийн гурван ажилтан Адана хотын уулархаг бүс нутагт онгоцтойгоо явж байгаад осолдсон талаар Оросын Батлан хамгаалахын яамнаас өнгөрсөн Бямба гаригт мэдээлэв. Оросын "Бериев Бе-200" загварын нисэх онгоцыг жолоодож явсан тус анги түймрийн бүсэд усаа асгаж дууссаны дараа газардах гэж байгаад ийн осолдсон байна. Ослоор багийн бүх гишүүн амь үрэгджээ.
Турк улс өнгөрсөн 16 хоногийн хугацаанд 300 орчим ой хээрийн түймрийг унтраасан бөгөөд галын гамшгийн улмаас найман хүн амиа алдаж, хэдэн мянган хүн орон гэрээсээ дүрвэсэн юм.
Осол гарсан Кахраманмараш мужийн амбан захирагч Омер Фарук Коскуны хэлснээр ой модонд аянга буусны улмаас хээрийн түймэр эхэлсэн байна. Тэрбээр "Бид түймрийн бүс рүү онгоцны багаа илгээсний дараахан хэсэг хугацаанд холбоо тасарсан. Үүний дараа бид осол гарсныг олж мэдэн аврах багийнхныг илгээсэн” гэжээ.
Дашрамд дурдахад, “Бе-200” нь ойн түймэртэй тэмцэх ажиллагаанд Орос болон бусад улс оронд ашигладаг хамгийн сүүлийн үеийн хоёр хөдөлгүүрт гал унтраах онгоц юм. Тодруулбал, нэг удаагийн даалгавар гүйцэтгэхдээ тэнгисээс 270 тонн хүртэлх ус татаж галын бүсэд унагаах хүчин чадалтай аж. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Бе-200” онгоцны ослоор амь үрэгдсэн Оросын таван цэргийн албан хаагчийг эр зоригийн одонгоор шагнах зарлигт гарын үсэг зурсан болохыг Кремлийн хэвлэлийн албанаас Ням гаригт мэдээлжээ.
Эх сурвалж: The Guardian, Tass
зочин 2021-08-16 59.153.114.65
Тэр жил Сэлэнгийн Мандалд манай онцгойгийнхон осолдож билээ. Бас л түймэр унтрааж
байсан санагдана. Аль ч гүрний залуус ялгаа юу байхав. Ажилладаг амьдардаг насандаа
осолджээ. Ум маани бад мэ хум
Зочин 2021-08-16 202.21.109.102
ОРОСЫН ОНГОЦ
Зочин 2021-08-16 202.126.89.213
Ukrainchuudiin zohion byteesen AN 2 tsartsaa nogooniig orosuud saijruulj baruunii hodolgyyr taviad manai buyant ukhaad avchirch show hiih geed yu bolloo do…
Зочин 2021-08-16 171.25.193.78
!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Unagaah bish asgah l baimaar yum 2021-08-16 23.92.142.182
Us unagaana gej anh udaagaa sonsoj baina.
Ovgon 2021-08-16 64.119.31.172
оросын төмрийн сэг тэгнэ эээ тэгнэ . өөрийнхөө түймрийг унтрааж чадахгүй байж хаа байсан туркэд очиж их далжиганаад байсан юм.
Зочин 2021-08-16 172.58.140.169
270 tonn us avdag gej hudlaa 12000 liter us avah chadvartai ene yatsarsan teneg setguulchtei mangar site ve? 12 tonn malaa 270 tonn bish tenegee
Зочин 2021-08-16 202.9.40.175
Туркууд цагтаа Сирийд үүрэг гүйцэтгээд буцаж явсан Оросын байлдааны онгоцыг сөнөөж байсан найдваргүй хүмүүс шүү дээ. Тийм улсад тусладаг Оросын өөрсдийнх нь буруу. Одоо яая гэхэв. өөрсдөө хүсэж хийсэн үйлдлийнхээ хариуг өөрсдөө л хариуцна.
Зочин 2021-08-16 146.115.161.230
Хайран залуус 🙏
Mn 2021-08-16 49.0.142.18
Sibiri. Yakutiinhaa tuimriig yay gej baij yun haa hol daranguilagch Erdoganii tuimer untraah ve. Shalihgui zusar bayjihad sadaa gedeg. Tegeed bas odon ogch tsaasan malgai omsgoj nargian tohuu hiij ch bh gej
Зочин 2021-08-16 43.228.131.110
Оросын онгоцууд сүүлийн үед ямар ч их сөнөдөг болчихсон юм.
Зочин 2021-08-16 202.21.109.116
ХАХА
Зочин 2021-08-16 66.181.183.82
Бид өөрсдөө бараг юу ч хийх чадахгүй , тэгээд, чаддаг ганц зүйл нь бусдыг доромжилж цодогнох.
zochin 2021-08-16 202.70.34.70
Сибирийн түймрээ унтраавал дээрсэн дээ.
Зочин 2021-08-16 122.201.22.234
Prehistoric uyiin ongots tegelgui de
Putin 2021-08-16 202.21.109.116
ГАНЦ ХОЕР НИСЛЭГ ХИЙГЭЭД СӨНӨӨД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ ДАЙН ОРВОЛ БҮТЭХГҮЙ ЮМ БАЙНА
Зочин 2021-08-16 202.126.88.163
Bidend ingehed yu bgaa bilee? Tomriinh ni seg ni ch uldeeguu iragshaa gargasan shuu dee.
Зочин 2021-08-16 202.21.108.153
БАС ШАЛДАН ГУЯА