Металл хөгжмийн "Bloodstock" наадмыг маскгүй зохион байгуулав | News.MN

Металл хөгжмийн "Bloodstock" наадмыг маскгүй зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2021.08.16-нд нийтлэгдсэн

Металл хөгжмийн "Bloodstock" наадмыг маскгүй зохион байгуулав

Металл хөгжмийн "Bloodstock" наадмыг маскгүй зохион байгуулав

Металл хөгжмийн "Bloodstock" наадам өнгөрсөн долоо хоногт Английн Дербишайрт болж өнгөрлөө. Цар тахлын нөхцөл байдлаас болоод уг наадмыг бусад олон нийтийн арга хэмжээтэй адил цахимаар зохион байгуулахаар болоод байв. Гэтэл энэ наадмыг товлосон өдрийн өмнөхөн цар тахлын хязгаарлалтуудыг суларуулснаар металл сонсогчид амьд хөгжмийг амьдаар нь сонсох боломжтой болжээ.

Хөгжмийн наадам энэ сарын 11-нээс 15-ныг дуустал үргэлжилж, алдарт "Kreator", "Judas Priest"тэргүүтэй хамтлагууд оролцсон аж.

Наадмын зохион байгуулагч Вики Хангерфорд “Үзэгчид маш их баяртай, хүлээлттэй байсан. Тайзан дээр гарсан хамтлаг бүр шүтэн бишрэгчдийнхээ баярын нулимсанд норж, орилоонд нь дөжрөөд бууж байв. "Bloodstock" наадам бараг хоёр жил өнжлөө. Тиймээс ч энэ удаагийн наадам бол үзэгчдийн төдийгүй хамтлагуудын хүсэн хүлээсэн мөч байлаа. Түүнээс гадна наадмын сүүлийн өдөр тоглосон "Judas Priest" хамтлаг 50 жил, "Saxon" хамтлаг 40 жилийнхээ ойг тэмдэглэв. Ялангуяа "Saxon" бол энэ наадмыг 2001 онд анх зохион байгуулахад оролцож байсан хамтлаг тул энэ үйл явдал маш чухал“ хэмээн ярьжээ.

Мөн энэ жил наадмыг үзэж амжаагүй үзэгчдэд зориулж зохион байгуулагчид 2022 оны "Bloodstock"-д АНУ-ын агуу "Lamb of God" хамтлагийг авчрахаа амлажээ.

[/newsgallery]

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

R 2021-08-16 67.161.146.209

Iim balai yumnuudaas bolj covid namjhgui bgaa yum daa

Avatar

Зочин 2021-08-16 171.25.193.78

!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-16 192.82.67.124

Go kreator go

Avatar

Зочин 2021-08-16 122.201.22.234

Gg idiot pussies

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж