Эрдэс баялгийн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өсчээ

Хуучирсан мэдээ: 2021.08.16-нд нийтлэгдсэн

Эрдэс баялгийн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өсчээ

Эрдэс баялгийн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өсчээ

Дэлхийн зах зээлд нүүрс, зэс, газрын тос, төмрийн хүдэр, цайр, жонш, алтны үнэ өссөн нь Монгол Улсын төсөвт төвлөрүүлэх орлогод эерэгээр нөлөөлж буй. Энэ оны эхний зургаан сарын байдлаар эрдэс баялгийн салбараас улсын төсөвт 2.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.7 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Монгол Улс 2021 онд 28 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ч цар тахлаас үүдэлтэйгээр экспортын хэмжээ буурах хандлагатай байгаа аж. Гэвч нүүрсний үнэ өсч, төсөвт төвлөрөх гүйцэтгэл эхний хагас жилийн байдлаар 98 хувьтай гарчээ.

Нэмж дурдахад, Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө эрдэс баялгийн салбарт хайгуул, олборлолтоос гадна “боловсруулалт”, ”борлуулалт”, “хуваарилалт” гэсэн гурван чиглэл оруулсан. Ингэснээр Засгийн газрын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд эрдэс баялгийн салбарын хөгжил нэг шат ахина гэж үзэж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж