Сүү, таргаа уугаад өдөр бүр 1 сая төгрөгтэй болоорой

Хуучирсан мэдээ: 2021.08.16-нд нийтлэгдсэн

Сүү, таргаа уугаад өдөр бүр 1 сая төгрөгтэй болоорой

“Сүү” ХК-ийн “30 өдрийн 30 саятан” урамшуулал эхэллээ. Монгол орон даяар худалдаалагдаж буй “Сүү” ХК-ийн зайрмаг, сүү, тараг, аарц, зөөхий, цөцгийн тос гэх зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүнээс 10,000 төгрөг ба түүнээс дээш үнийн дүнд худалдан авсан и-баримтаа “Сүү” ХК-ийн фэйсбүүк пэйж дээрх тухайн өдрийн азтан тодруулах постын доор комментоор оруулаад ӨДӨР БҮР 1 САЯ төгрөг хожих боломжтой.

Урамшуулалт хөтөлбөр 2021 оны 9-р сарын 9-нийг дуустал үргэлжлэх тул өдөр тутмын сүүн хүнсний хэрэглээгээ аваад өдөр бүр нэг сая төгрөг хожих боломж танд нээлттэй байна.

Урамшуулалд хэрхэн оролцох вэ?

  1. “Сүү” ХК-ийн үйлдвэрлэдэг бүх төрлийн бүтээгдэхүүнээс 10,000 төгрөг ба түүнээс дээш үнийн дүнд худалдан авсан байна.
  2. И-баримтын зургийг аль болох тод томруун, бүтээгдэхүүний нэр, үнийн дүн харагдахуйц авсан байна. Авсан бүтээгдэхүүнээ оролцуулаад баримтынхаа зургийг нь дарахыг хичээгээрэй.
  3. И-баримтаа цахим баримтын системд уншуулсны дараа постлохыг анхаарна уу.
  4. И-баримттай бүтээгдэхүүний зургийг ЯГ тухайн өдрийн азтан шалгаруулах постны доор коммент хэсэгт оруулна. И-баримтын огноо, постын огноо яг нэг өдрийнх байна.
  5. Та азтан болчихвол баримтаа эх хувиар нь “Сүү” ХК дээр авчирч баталгаажуулан, шагналаа авах учир хадгалаарай.
  6. Урамшуулал зөвхөн хувь хэрэглэгчдэд зориулагдсан тул байгууллагын баримтаараа оролцох боломжгүй юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, ойлгомжгүй зүйлээ тодруулмаар байвал “Сүү” ХК-ийн фэйсбүүк пэйжид  https://www.facebook.com/mongolmilk.mn хандаарай.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж