“Сүү” ХК-ийн “30 өдрийн 30 саятан” урамшуулал эхэллээ. Монгол орон даяар худалдаалагдаж буй “Сүү” ХК-ийн зайрмаг, сүү, тараг, аарц, зөөхий, цөцгийн тос гэх зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүнээс 10,000 төгрөг ба түүнээс дээш үнийн дүнд худалдан авсан и-баримтаа “Сүү” ХК-ийн фэйсбүүк пэйж дээрх тухайн өдрийн азтан тодруулах постын доор комментоор оруулаад ӨДӨР БҮР 1 САЯ төгрөг хожих боломжтой.
Урамшуулалт хөтөлбөр 2021 оны 9-р сарын 9-нийг дуустал үргэлжлэх тул өдөр тутмын сүүн хүнсний хэрэглээгээ аваад өдөр бүр нэг сая төгрөг хожих боломж танд нээлттэй байна.
Урамшуулалд хэрхэн оролцох вэ?
- “Сүү” ХК-ийн үйлдвэрлэдэг бүх төрлийн бүтээгдэхүүнээс 10,000 төгрөг ба түүнээс дээш үнийн дүнд худалдан авсан байна.
- И-баримтын зургийг аль болох тод томруун, бүтээгдэхүүний нэр, үнийн дүн харагдахуйц авсан байна. Авсан бүтээгдэхүүнээ оролцуулаад баримтынхаа зургийг нь дарахыг хичээгээрэй.
- И-баримтаа цахим баримтын системд уншуулсны дараа постлохыг анхаарна уу.
- И-баримттай бүтээгдэхүүний зургийг ЯГ тухайн өдрийн азтан шалгаруулах постны доор коммент хэсэгт оруулна. И-баримтын огноо, постын огноо яг нэг өдрийнх байна.
- Та азтан болчихвол баримтаа эх хувиар нь “Сүү” ХК дээр авчирч баталгаажуулан, шагналаа авах учир хадгалаарай.
- Урамшуулал зөвхөн хувь хэрэглэгчдэд зориулагдсан тул байгууллагын баримтаараа оролцох боломжгүй юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, ойлгомжгүй зүйлээ тодруулмаар байвал “Сүү” ХК-ийн фэйсбүүк пэйжид https://www.facebook.com/mongolmilk.mn хандаарай.
Холбоотой мэдээ