Кривой Рог хотын дарга улс төрийн аллагын золиос болсон уу? 

Хуучирсан мэдээ: 2021.08.16-нд нийтлэгдсэн

Кривой Рог хотын дарга улс төрийн аллагын золиос болсон уу? 

Кривой Рог хотын дарга улс төрийн аллагын золиос болсон уу? 

Украины Кривой Рог хотын дарга Константин Павлов наймдугаар сарын 15-ны өдөр Вольное тосгон дахь гэрийнхээ үүднээс нас барсан байдалтай олдсон байна. Түүний цогцосны дэргэд зэвсэг байсан аж. Тэр амиа егүүтгэсэн үү эсвэл аллагын золиос болсон уу гэдгийг тогтоохоор холбогдох албаныхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан "Страна" мэдээлжээ.

Константин Павлов 2020 оны арванхоёрдугаар сард хотын даргын сонгуульд “Амьдралын төлөө-Сөрөг хүчний платформ” намаас нэр дэвшин, ялалт байгуулсан байна.

Москвагийн талыг баримтлагч гэгддэг тус нам мэдэгдэл гаргаж, түүндээ “Константин Павловыг хөнөөсөн явдал нь манай намын эсрэг үйлдсэн улс төрийн зорилготой аллага, террорист ажиллагаа юм. Энэ нь Зеленскийн засгийн газрын ашиг сонирхолтой шууд холбоотой. Тэд Украины хамгийн том аж үйлдвэрийн төвүүдийн нэгийг удирдаж байсан манай хотын даргыг хөнөөх тушаал “өгч, санасандаа хүрлээ” хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Мөн “Эрх баригчид энэ улс төрийн зорилготой аллагыг амиа хорлолт болгох гэж оролдох нь ойлгомжтой” гээд, Константин Павлов залуу, эрүүл чийрэг, өөдрөг үзэлтэй нэгэн байсныг онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: STRANA, ZAGITTYA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж