Туркийн үерт амь үрэгдэгсдийн тоо 58 хүрэв

Хуучирсан мэдээ: 2021.08.16-нд нийтлэгдсэн

Туркийн үерт амь үрэгдэгсдийн тоо 58 хүрэв

Туркийн үерт амь үрэгдэгсдийн тоо 58 хүрэв

Туркийн Хар тэнгисийн эрэг дагуух нутгуудад үер үргэлжилж, нас барагсдын тоо 58 хүрчээ. Туркийн байгалийн гамшиг, онцгой байдлын албаны мэдээлснээр Кастамону мужид л гэхэд 48 хүн, Синоп мужид есөн хүн, Бартинд нэг хүн амь үрэгдсэн гэнэ.

Түүнчлэн үерээс болж гэмтэж бэртсэн умард нутгийн найман хүн эмнэлгийн тусламж авч байгаа аж. Эл үер бол энэ сард Турк улсад болж буй хоёр дахь ноцтой байгалийн гамшиг юм.

Олон улсын мэдээллийн "Reuters" агентлагийн агаараас дарсан зургуудаас харвал, Кастамону мужийн Бозкурт хотод хамгийн их хохирол учирч , олон барилга нурж сүйдсэн байна. Тэдний мэдээлснээр аврах албаныхан барилгуудын нуранги, ойр орчмоос алга болсон хүмүүсийг хайсаар байгаа гэнэ.

Үүнээс гадна Туркийн өмнөд хэсэгт олон тооны ойн түймэр үргэлжлэн ассаар байгаа билээ. Түймрээс болж дор хаяж найман хүн нас баржээ. Эдгээр байгалийн гамшгаас шалтгаалж олон мянган хүн гэр оронгүй болж, 2000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, хэдэн арван тосгон гарах гарцгүй, цахилгаангүй болсон байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж