Гаитид 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, 1294 хүн амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2021.08.16-нд нийтлэгдсэн

Гаитид 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, 1294 хүн амиа алдлаа

Гаитид 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, 1294 хүн амиа алдлаа

Карибын тэнгисийн эрэгт оршдог Гаити улсад өнгөрсөн Бямба гаригийн өглөө 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов. Газар хөдлөлтийн улмаас наад зах нь 1294 хүн амиа алдсаныг одоогийн байдлаар тогтоогдоод байна. Мөн Гаити улсын иргэний хамгаалалтын албаны мэдээлснээр газар хөдлөлтөөр олон тооны хүн сураггүй болсноос гадна 5700 гаруй хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн төв хүн ам шигүү суурьшсан нийслэл Порт-О-Пренс хотоос 150 км-ийн зайд байсныг АНУ-ын геологийн албанаас мэдээлжээ.

Аврагчид нуранги дотроос амьд үлдсэн хүн байгаа эсэхийг эрж хайсаар байгаа бөгөөд оршин суугчид ч мөн аврах ажиллагаанд оролцжээ. Газар хөдлөлтийн улмаас нурж сүйдсэн барилгын ихэнх нь орон сууц, сүм, сургуулийн байгууламж байв. Гэнэтийн гамшгийн улмаас эмнэлэгүүд ачааллаа дийлэхгүй, нөөц хангамжийн туслалцаа нэн шаардлагатай болжээ. Гаити улсын баруун өмнөд хэсэгт, тэр дундаа Лес Кайс хотод хамгийн их хохирол учирсан байна.

Лес Кайс хотын Англикан сүмийн тэргүүн Архидеакон Абиаде Лозама “Гудамж талбайд хүмүүсийн хашгарилдах чимээ тасрахгүй байна” гэж "Нью-Йорк таймс" сонинд хэлсэн байв. Түүний хэлснээр гудамжаар гүйлдэх хүмүүсийн зарим нь ойр дотныхоо хэн нэгнийг хайж, зарим нь эмнэлэгийн туслалцаа хүсч, зарим нь усны эрэлд гарч байжээ. Гаити улс сүүлийн үед ядуурал, ажилгүйдэлтэй нүүр тулснаас гадна өнгөрсөн сард тус улсын ерөнхийлөгчийг бүлэг этгээдүүд хороосноор улс төрийн тогтворгүй байдал үүсээд байгаа билээ.

Ерөнхий сайд Ариэл Хенри нэг сарын хугацаатай онц байдал зарлаж, хүн ардаа эв санааны нэгдэлтэй байхыг уриалсан юм. Тэрбээр “Одоо хамгийн чухал нь нуранги доороос аль болох олон хүний амь насыг аврах явдал" гэж өнгөрсөн Бямба гаригт мэдэгдэв. НҮБ тэргүүтэй олон улсын хамтын нийгэмлэгээс туслалцаа үзүүлэхээ илэрхийлж буй. Хөрш зэргэлдээ Доминикан улс хоол хүнс, эмнэлгийн тоног төхөөрөмж илгээх санал тавьсан бөгөөд Куба улсаас 250 гаруй эмчээ илгээсэн байна.

Эх сурвалж: BBC News

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж