Эбола вирусийн халдвар давтагдаж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2021.08.16-нд нийтлэгдсэн

Эбола вирусийн халдвар давтагдаж болзошгүй

Эбола вирусийн халдвар давтагдаж болзошгүй

Африкийн өрнөд хэсгийн Зааны Ясан эрэг буюу Кот-Дивуар улсад 25 жилийн дараа Эбола вирус дахин бүртгэгдсэн бөгөөд халдвар хэдийн тархсан байж болзошгүй хэмээн ДЭМБ анхааруулж байна.

Тус улсын эрүүл мэндийн яамны мэдээлснээр Гвинейд аялаад эргэж ирсэн иргэнээс вирус илэрсэн аж. Өвчтөнг Зааны Ясан эргийн нийслэл Абиджан хотын эмнэлэгт хүргэжээ.

ДЭМБ-ын Африк тивийг хариуцан ажиллаж буй захирал Матшидисо Моети “Дөрвөн сая гаруй хүн амтай том хотод Эбола вирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн нь түгшүүр төрүүлж байна. Халдвар нэгэнт тарсан байж болзошгүй” хэмээн мэдээлжээ.

Зааны Ясан эрэгт анх 1994 онд өвчтэй сармагчинтай ажилласан амьтан судлаач халдвар авч байв. Хэдий тийм ч тухайн үед халдвар төдийлөн тархаж амжилгүй намжсан юм. Түүнчлэн Гвинейд 2014-2016 оны дор хаяж 11325 хүний амийг авч одсон халдвар Кот-Дивуар улсаас холуур өнгөрсөн аж. Тиймээс дээрх Эбола вирусийн тохиолдол нь Зааны Ясан эргийн 25 жилийн түүхэнд бүртгэгдэж буй Эбола вирусийн анхны тохиолдол юм.

Түүнээс хойш Конго зэрэг улсуудад уг вирус хэд хэдэн удаа давтан дэгдсэн ч намжиж байв. Харин энэ удаад хоёрдугаар сард Гвинейд дахин Эбола вирусийн халдвар бүртгэгдсэн нь 2014-2016 оны үйл явдлыг давтаж болзошгүй гэсэн айдас төрүүлж байна. Учир нь ДЭМБ-ын эрдэмтэд энэ удаагийн тархалтыг Гвинейн хөрш орнуудад нөлөөлөх маш өндөр эрсдэлтэй хэмээн дүгнэжээ.

Гэвч одоогийн байдлаар Кот-Дивуарын шинэ тохиолдлыг Гвинейн халдвартай холбоотой эсэхийг тогтоогоогүй байгаа аж. Халдварыг тогтоон барихын тулд ДЭМБ Гвиней болон Зааны Ясан эрэг рүү Эбола вирусийн эсрэг 5000 вакцин илгээхээр болжээ. Тэдгээрийг эхний ээлжинд эмнэлгийн ажилчид болон халдвар авсан хүмүүсийн ар гэрийнхэнд тарих аж. Түүнчлэн вирусийн тархалтыг судлах, эмчилгээ зэрэгт туслуулахаар ДЭМБ эрдэмтдийн баг илгээж, халдварт өртсөн орнуудад хилээ хаахгүй байхыг зөвлөжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж