Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нар уучлал гуйлаа

Хуучирсан мэдээ: 2021.08.16-нд нийтлэгдсэн

Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нар уучлал гуйлаа

Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нар уучлал гуйлаа

НЭМЭЛТ:

Хүй долоон худагт зохион байгуулж буй барилдааны үеэр Улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-орших нар  допингийн асуудалд нэр холбогдсондоо бөх сонирхогч, үзэгчдээсээ уучлал гуйлаа.

Хэргийг эргэн сануулахад  өнгөрсөн жилийн баяр наадмын дараа шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Гурван бөхийн шинжилгээнд допинг илэрсэн билээ. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа даван шөвгөрсөн Улсын харцага Б. Бат-Оршихын шинжилгээнд  хориглосон жагсаалтад орсон гурван төрлийн бодис, наадамд найм давж  үзүүрлэсэн Улсын аварга Н.Батсуурийн шинжилгээнд нэг бодис, наадамд зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Р. Пүрэвдагвын шинжилгээнд гурван төрлийн бодис илэрснийг Үндэсний баяр наадмын комиссоос зарласан.

512 БӨХИЙН БАРИЛДААНД Э.ОЮУНБОЛД, П.БҮРЭНТӨГС НАР ЗОДОГЛОЖ БАЙНА

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өнөөдөр /2021.08.16/ Хүй долоон худагт эхэллээ.

Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглохоор бүртгүүлжээ. Тодруулбал, Улсын аварга Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, С.Мөнхбат, Э.Оюунболд болон Улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй хүчит  512 бөх барилдаж байна. Бөхчүүдээс covid-19-ийн эсрэг шинжилгээ авсан байна.

Барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авах бөгөөд цол чимэг олгоно гэж Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Магалжав хэллээ.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
61
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
9
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж