"Хоосон амлалт өгдөг улс төрөөс иргэд залхаж байна"

Хуучирсан мэдээ: 2021.08.16-нд нийтлэгдсэн

"Хоосон амлалт өгдөг улс төрөөс иргэд залхаж байна"

"Хоосон амлалт өгдөг улс төрөөс иргэд залхаж байна"

Ардчилсан намаас /АН/ нөхөн сонгуулийн талаар өнөөдөр /2021.08.16/ мэдээлэл хийлээ.


АН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ӨНӨРБАЯР:

-Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн Ерөнхий хорооноос /СЕХ/  М.Тулгат даргатай АН-ыг албан ёсоор УИХ-ын нөхөн сонгуульд оролцохыг батламжилсан. Энэ удаагийн нөхөн  сонгуульд оролцохын тулд бэлтгэл ажлыг хангахаар АН-аас хоёр ажлын хэсэг гарсан. Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийг АН-ын нарийн бичгийн дарга Б.Гарамгайбаатар, Сонгинохайрхан дүүрэгт  болох нөхөн сонгуулийн ажлын хэсгийг АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн  ахалж байна. Энэ удаагийн сонгуулийг би хувьдаа хариуцлагатай сонгууль гэж харж байгаа. Ард иргэд эрх баригч нарт итгэж үнэмлэхүй олноор нь сонгосон. Харамсалтай нь  өнөөдрийг хүртэл улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлууд шийдэгдэхгүй хэвээр байна.  

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө  эрх баригчид  “Наймдугаар сар гэхэд амны хаалтгүй зуныг угтана” гэж мэдээлж байсан. Шатахууны үнэ болон эдийн засаг  өнөөдөр ямар  хүнд байдалд байгааг хүн бүр мэднэ. Гэвч өнөөдөр нөхцөл байдал улам дордсон.

Нэг ч асуудал  шийдэгдсэнгүй. Иргэдийн итгэлээр  тоголж сонгуулийн өмнө хоосон амлалт өгдөг улс төрөөс иргэд залхаж байна. Тиймээс иргэд эрх баригчдын  хэлж байгаа үг, үйлдэлд дүн тавих байх. АН бол хувь хүний эрх, хуулийн засаглалтай Монгол Улс байх ёстой гэх үзэл баримтлалтай. Энэ зарчим дээрээ бид хатуу зогсоно. Энэ үзэл баримтлалыг дэмждэг үүний төлөө улс төрийн үйл ажиллагаа явуулж чадах хүмүүсийг бид нэр дэвшүүлнэ. 

 АН-ЫН ДЭД ДАРГА Р.ЭРДЭНЭБҮРЭН:

-Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар тойрогт нөхөн сонгуульд оролцох ажлын хэсэг тав хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажилдаа орлоо. Хоёр зүйлд санал нэгдсэн. Эрх баригчид цадигаа алдаж, иргэдээ сонсохоо больсон. Тиймээс эрх баригчдад дуу хоолойгоо хүргэх үүднээс сөрөг хүчин нэгдэж, хүчтэй болох ёстой. Энэ зорилгоор АН-ын дотоод эв нэгдлээ хангаж орвол илүү үр дүнтэй. Энэ чиглэлээр  уулзалтууд зохион байгуулахаар ярьж байна.

Хоёр хуваагдсан АН-ыг нэгдэхийг  бүгд шаардаж байна. Тиймээс энэ удаагийн сонгуульд нэгдэж орох уриалгыг О.Цогтгэрэл даргатай АН-д хүргүүлсэн. Яаж орохоо шийдсэний дараа нэр дэвшигчдээ тодруулна. Иймд нам доторх бусад бүлэг, хэсгүүдийг сонгуульд нэгдэж орохыг уриалж байна.

АН-ын жирийн гишүүд нэгдэхийг шаардаж байгаа. Эхний ээлжид нэр дэвшигч ярихаас илүү яаж оролцох вэ гэдгийг ярих нь чухал.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж