Олон улсын хөл бөмбөгийн холбооны шигшээ багуудын чансаа өнөөдөр /2021.08.16/ гарлаа. Өнгөрөгч зургаа, долдугаар сард чансаа шинэчлэгдээгүй тул энэ удаа тавдугаар сарын 24-ний өдрөөс хойш болсон олон улсын чанартай 350 гаруй тоглолтыг үндэслэж, чансааг гаргасан юм.
Монголын үндэсний шигшээ баг зургадугаар сарын 7-нд ДАШТ-2022 болон ААШТ-2023 урьдчилсан шатны "F" хэсгийн сүүлийн тоглолтоо өөрсдөөсөө чансааны илүү Киргизийн шигшээ багийг 1:0-ийн харьцаатайгаар хожсон нь гол чансаанд нөлөөлсөн байна.
Монгол Үндэсний шигшээ баг өмнөх чансаагаар 192 дугаар байрт жагсч байсан бол өнөөдөр гаргасан чансаанд 185 дугаар байрт бичигджээ. Дараагийн ОУХБХ-ны шигшээ багуудын чансаа есдүгээр сарын 16-нд гарах юм.

Холбоотой мэдээ