“Усны тухай түүхүүд” кино уралдаан зарлагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.08.16-нд нийтлэгдсэн

“Усны тухай түүхүүд” кино уралдаан зарлагдлаа

Улаанбаатар хотын хүн ам болон аж ахуй эрхлэгчдийн хувьд усны ач холбогдлыг онцолж уг сэдвийг хөндсөн “Усны тухай түүхүүд” богино хэмжээний кино бүтээлийн уралдааныг Монголын кино институтээс зарлаж байна.

Уг сэдвийн дагуу 13-с дээш насны Монгол улсын иргэд бүтээлээ кино уралдаанд бүртгүүлэх боломжтой бөгөөд ирүүлэх бүтээлийн үргэлжлэх хугацаа нь 3-аас 15 минутын хооронд байх боломжтой юм. Бүртгэл үнэ төлбөргүй бөгөөд бүтээл хүлээн авах хугацаа 2021 оны 9 сарын 15-ыг дуустал үргэлжлэх юм.

Оролцогчид ямар ч жанрын кино бүтээл (баримтат, уран сайхны, хүүхэлдэйн гэх мэт) ирүүлж болохоос гадна кинонд техникийн талаас ямарваа нэгэн мэргэжлийн шалгуур тавиагүй тул оролцогч кино сонирхогчид гар утсаар авсан киногоор оролцох бүрэн боломжтой. Гол нь сэдвийн дагуу санаагаа зөв илэрхийлсэн байхад хангалттай.

Бүртгүүлж буй кино нь энэ уралдаанаас өмнө цахимаар болон телевизийн сувгаар олон нийтэд хүрээгүй байх ёстойгоос гадна зохиогчийн эрх зөрчсөн оюуны бүтээл ашиглаагүй байх шаардлагатай юм. Мөн кино нь бүх насны үзэгчид үзэхэд тохиромжтой байх хэрэгтэй.

Уралдааны эцэст:

  • Шилдэг бүтээлд Sony Alpha A6400 дижитал камер
  • Тусгай шагналт байрны нэг бүтээлд DJI Ronin-S дүрс тогтворжуулагч
  • Залуу насны ангиллын (13-18) шилдэг бүтээлд Holy Stone HS720E 4K дрон тус тус шагнал болгон олгох болно.

Кино уралдааны удирдамж болон бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: https://mfi.mn/waterstories/ хаягаар аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж