Ойн түймэр улсын хилээс 850 км зайд асаж байна | News.MN

Ойн түймэр улсын хилээс 850 км зайд асаж байна

Ойн түймэр улсын хилээс 850 км зайд асаж байна

Ойн түймэр улсын хилээс 850 км зайд асаж байна

ОХУ-ын Якутад 178 ойн түймэрт нэг сая 507 мянган га талбай, Эрхүү мужид 27 ой, хээрийн түймэр гарч 111 мянган га талбай шатжээ. Ойн түймэр Монгол Улсын хилээс 850 орчим км зайтай асаж байгаа учраас Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газраас ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна

Монгол Улсад наймдугаар сарын 10-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд зэрэг долоон аймгийн 18 суманд нийт 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Дээрх гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 1765.5 га, хээрийн 120.904.13 га нийт 122.669.63 га талбай өртөж, байгаль, экологид 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

ОХУ-д түймэр гарсны улмаас Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Улаанбаатар, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудын бүс нутагт түймрийн утаа тархаад байна. Иймд иргэд та бүхэн:

  • Асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
  • Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,
  • Орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн яндангийн оч баригчтай зорчих, автомашинд зориулалтын бус нэмэлт цахилгаан хэрэгсэл залгахгүй байх,
  • Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,
  • Ой, хээрийн гал түймэр, түймрийн утаанаас ан, амьтад дүрвэж байгаа тул ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх,
  • Ойн дагалт баялаг түүх, аялал зугаалгаар явах үед араатан амьтан дайрвал хашхирах, алгаа таших, төмөр эд харшуулах зэргээр чанга дуу чимээ гаргах, мод, чулуу шидэх, бөөнөөр зогсож олноор байгаагаа мэдэгдэх зэрэг арга хэмжээ авах,
  • Зэрлэг амьтны үр төлтэй таарвал тусламж үзүүлэх, зураг авах, бичлэг хийх гэж оролдолгүйгээр даруй холдох,
  • Баавгай, чоно, шилүүс зэрэг махчин амьтантай таарвал зугтахгүйгээр арагш аажим ухрах, нүд рүү нь эгц харах, гараа өргөх, гадуур хувцсаа дэлгэн овор хэмжээтэй харагдуулах,
  • Ногоон бүсэд бамбай хоншоорт /хортой/, рашааны /хоргүй/ могой элбэг байх тул өндөр өвстэй газар аль болох явахгүй байх, урт түрийтэй гутал өмсөх зэргээр могойд хатгуулахаас сэргийлэх.
  • Хатгуулсан тохиолдолд гар хөлийг чиг барьж боох, их хэмжээний шингэн уулгах, хэвтээ байдлаар зөөж яаралтай эмнэлэгт хүргэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын газраас зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-16 66.181.190.193

Хуурайшилтаас үүдсэн түймэр олноор гараад байгаа нь дэлхийн дулаарал ноцтой байдалд хүрсэнийг илтгэж байна.

Avatar

Зочин 2021-08-16 185.220.100.254

>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-16 66.181.176.50

teglee geed yana gesen ug delhiin uushig shataj bna chinii uushig shataj bna chi endees garsan agaaraar amisgalj baisan odoo chi utaagaar amisgalj bna 850 geed taivshiran gejuu

Avatar

Зочин 2021-08-16 192.82.75.100

Дэлхий дахинд энд тэндгүй аюулт үер ойн түймэр газар хөдлөлт болоод л байхад МАНАЙ иргэд ямар ч мэдээ мэдээлэлгүй …бэлтгэлгүй ОЛОН УЛС ДЭЛХИЙД болоод байгаа аюцлтай үзэгдлүүдийг АРД ИРГЭДДЭЭ ХҮРГЭЖ СЭДЭЭЛЖ БАЙГАА Ч ЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж