Долоо хоногийн өрнийн зурхай /2021.VIII.16-VIII.22/

Хуучирсан мэдээ: 2021.08.16-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.VIII.16-VIII.22/

Хонины орд

Сугар гариг Жинлүүрийн орд руу шилжих бөгөөд энэ нь таны гэрлэлт, бизнесийн харилцаанд нөлөөлөх маш чухал долоо хоног байх болно. Сугар бол хайр дурлал, мөнгөний гариг. Тиймээс хайраа олж, шинэ амьдралаа эхлүүлж магадгүй. Нийгмийн харилцаанд орох олон боломжууд гарч ирэх бөгөөд та хэрэгтэй хамтрагчаа олж авах болно. Гэсэн хэдий ч үл таних хүмүүсээс болгоомжтой байхад илүүдэхгүй. Мөн шинэ ажлын санал авах олон боломж гарч ирэх болно.

Үхрийн орд

Сугар гариг ​​Жинлүүрийн орд руу шилжих байгаа нь таны ажлын байр, өр зээл, элдэв асуудлуудад нөлөөлөх болно. Бас бүтээлч салбарын төслүүд гарч ирж болно. Хамтран ажиллагсадтайгаа харилцах харилцаанд асуудал үүсч магадгүй. Ялангуяа, доод албан тушаалтнууд тань санаа зовоож мэднэ. Мөн эрүүл мэнддээ онцгой анхаарч, чихэрлэг хүнснээс татгалзаарай.

Ихрийн орд

Энэ долоо хоног таны бүтээлч эрч хүчэд нөлөөлнө. Энэ нь ялангуяа таны үр хүүхдүүдийн хувьд том үйл явдал байна. Та хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрүүлснээр тэдний сэтгэл санаа дээшлэх болно. Мөн та нийгмийн сүлжээнд маш олон хүмүүстэй уулзалт зохион байгуулах төлөвтэй байна. Ганц бие хүмүүс шинэ хүмүүстэй уулзах сайхан үе боловч аливаа амлалтаас хол байх хэрэгтэй. Танд бизнесийн шинэ санаа төрөх боловч эрсдэлтэй зүйлд бүү оролцоорой.

Мэлхийн орд

Нар Буд гариг, Ангараг гаригтай нийлж байна. Энэ нь таны харилцааг маш төвөгтэй болгоно. Та хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсвэл бусдын ярианаас шинэ төслийн санаа олж харах магадлалтай. Мөн хүзүү, мөрний хэсэгт чилээрхэх гэмтэй. Энэ долоо хоногт ердийнхөөсөө илүү их ажиллах төлөвтэй байна. Их хэмжээний зардал шаардагдах аливаа шинэ бизнесээс хол байгаарай.

Арслангын орд

Хайр дурлал, мөнгөний гариг болох Сугар гариг ​​Жинлүүрийн орд руу шилжих нь таны харилцаанд нөлөөлөх болно. Та богино хугацааны харилцаа үүсгэх магадлалтай байна. Мөн хов живэнд орооцолдох магадлалтай. Түүнчлэн богино аялал хийх, электрон төхөөрөмж худалдаж авах долоо хоног юм. Бичих, сурах сонирхол тань нэмэгдэж, мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд анхаарахад болно. Олон төлөвлөгөө таныг ядраах тул хангалттай завсарлага авах хэрэгтэй.

Охины орд

Сугар гариг ​​Жинлүүрийн орд руу шилжих нь таны мөнгөний асуудалд нөлөөлнө. Сугар бол үрэлгэн байдлын гариг ​​юм. Танд зардалтай холбоотой зарим асуудал гарах тул гэнэтийн зардалд бэлэн байх хэрэгтэй. Сугар гаригийн нөлөөгөөр та үнэтэй эд зүйл худалдаж авч болно. Гэхдээ энэ хүслээ хянах хэрэгтэй. Санхүүгийн шинэ төлөвлөгөө гаргах гэж яарах хэрэггүй. Гэсэн ч та энэ долоо хоногт дипломат арга барилаараа бусдыг гайхшруулах болно.

Жинлүүрийн орд

Таны захирагч Сугар гариг Жинлүүрийн орд руу шилжих тул таны сэтгэл татам байдал нэмэгдэж хүмүүсийг өөртөө татах болно. Та өөрийн хувцаслалт, гадаад үзэмжид онцгой анхаарал хандуулж, хүмүүсийн анхаарлыг татахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах болно. Тиймээс энэ бол хувийн амьдрал, харилцаагаа сайжруулах үе юм. Шинэ харилцаа эхлүүлэх олон таатай боломж гарч ирнэ.

Хилэнцийн орд

Энэ долоо хоног таны далд ухамсарт нөлөөлнө. Тиймээс залбирал, бясалгал хийхэд тохиромжтой цаг юм. Та амар амгалан, тусгаарлагдмал байдлыг олох болно. Мөн харь орны хүмүүстэй харилцах маш тохиромжтой үе. Мөн үл үзэгдэх энергийн дохио таны ирээдүйн талаар хэдэн санаа өгөх болно.

Нумын орд

Таны урт хугацааны амьдралд эерэг өөрчлөлт авчрах болно. Тиймээс шинэ найз нөхөдтэй болох, шинэ багуудтай ажиллахад тохиромжтой үе юм. Та энэ боломжийг ухаалгаар ашиглах хэрэгтэй. Урт хугацааны шинэ төслүүд гарч ирж магадгүй. Тэр дундаа олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах боломж гарна. Хүүхэд, залуучуудтай ажиллах хэрэгтэй болж магадгүй юм. Таны романтик төрх тодрох бөгөөд ганц бие хүмүүст хүлээсэн хүнээ хайж олоход тохиромжтой үе.

Матрын орд

Энэ долоо хоногт ажил мэргэжилдээ назгай хандаж болзошгүй тул "бүх зүйл сайн" гэсэн хандлагаасаа салах хэрэгтэй. Ялангуяа урлаг, энтертайнменттэй холбоотой ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд маш чухал долоо хоног юм. Мөн дипломат харилцааны гариг тул та тодорхой үр дүнд хүрэхийн тулд дипломат алхамуудыг дагаж мөрдөх ёстой. Хэрэв та шаргуу ажиллавал шинэ ажлын байр бий болно.

Хумхын орд

Таны гадаад хамтын ажиллагаа, оюун санаанд нөлөөлөх долоо хоног байх болно. Энэ бол урт удаан аялал хийхэд тохиромжтой цаг байна. Мөн бичих, хэвлэх цаг тул зохиолчид завгүй байх болно. Мөн багшлах, заах, хэвлэх боломжууд харагдаж байгаа тул багш, оюутнуудын хувьд завгүй долоо хоног байж мэднэ.

Загасны орд

Энэ долоо хоног таны санхүүгийн байдалд сайнаар нөлөөлөх болно. Сүүлийн хэдэн өдөр санхүүгийн хямралтай байсан ч энэ долоо хоногоос эхлэн та үүнийг зохицуулах боломжтой болно. Гэсэн хэдий ч бүх зүйл сайхан болно гэдэгт хэт итгэлтэй байж болохгүй. Өнгөрсөн долоо хоногийн адил зардал мөнгө энэ долоо хоногт таныг мөн дагах болно. Та зардлаа хянаж, өмнө нь гаргаж байсан санхүүгийн буруу шийдвэрээсээ сургамж авах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж