Дугаарын сурвалжлага: Автобусанд халдвар "отож" байна | News.MN

Дугаарын сурвалжлага: Автобусанд халдвар "отож" байна

Дугаарын сурвалжлага: Автобусанд халдвар "отож" байна

Дугаарын сурвалжлага: Автобусанд халдвар "отож" байна

Багшийн дээдийн автобусны буудал бол хотын хөл хөдөлгөөн ихтэй хэсэг. Хичээл сургууль орох дөхөөд иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэн үү эсвэл ажил тарах цаг болоод тэр үү автобусны буудал дүүрэн хүнтэй байв.

Баасан гаригийн оройн 18.00 цаг.  Удтал хүлээсэн автобус нь ирж,  иргэд ар араасаа түлхэн, хүн хоорондын зай барих манатай чихцэлдэн орцгоолоо. Мэргэжлийн байгууллагаас цар тахалтай байгаа энэ цаг үед амны хаалтыг зүүж, нэг метрийн зайтай үйлчлүүлэх, суудал алгасч суух, автобус доторх бүртгэлийн цэгийг уншуулах зэрэг өөрийгөө халдвараас хамгаалах аргыг зөвлөөд удаж байгаа.  Харамсалтай нь, нийтийн тээвэрт зай барих тухай бодолтгүй. Хичээл эхлэхээр нийтийн тээврийн ачаалал ихсэж, хөл гишгэх зайгүй болдог.

  Оффицеруудын ордон, Ханын материал чиглэлийн автобус 10 гаруй минутын зайтай ирлээ. Хүмүүс нэг нэгэндээ наалдах холгүй зогсоно. Автобусны жолооч ч үүнд дассан гэлтэй.

Хаалгаа онгойлгоод картаа дарахыг нь сануулж, зорчигчдоо бүгдийг нь суулгаж аваад хөдлөв. Жолооч нарын хэлж буйгаар хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн өглөө оройдоо ачаалал нь ихэсдэг. Зуны саруудад нийтийн тээвэр харьцангуй зорчигч багатай байдаг. Ачаалалтай үед пиг дүүрэн, заримдаа хүн нэмж авахад хүндрэлтэй байдаг аж.

Хичээл сургууль эхлээгүй болохоор автобусанд сууж яваа хүмүүс харьцангуй цөөхөн. Гэхдээ зай барьсан нь үгүй.

АВТОБУСНУУД АВТОМАТААР БҮРЭН ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙХ ТӨХӨӨРӨМЖИЙГ СУУРИЛУУЛЖЭЭ

 Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хэвлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн А.Оргилсайхан хэлэхдээ өдөрт 100 чиглэл 1000 орчим автобус иргэдэд үйлчилж байгаа гэлээ.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт хэчнээн автобус иргэдэд үйлчилж байна вэ. Хичээл сургууль удахгүй эхэллээ. Тиймээс үйлчилгээнд явж буй нийтийн тээврийн хэрэгслийг тоог нэмэх үү?

-Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 100 орчим чиглэлд 1000 орчим автобус иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Цар тахлын үед тээвэрлэлт хийж байгаа учраас ариутгал, халдваргүйтэл, хүн хоорондын зайг бариулах хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулдаг. Долдугаар сард нийтийн тээврийн зорчигч урсгал цөөн байсан. Харин одоо хичээл сургууль дөхөөд ирэхээр зорчигч урсгалын тоо нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс Нийтийн тээврийн газраас төлөвлөлтийн судалгааны ажил хийж байна. Тухайлбал, оюутан залуусын хичээл сургууль эхэлж байгааи тул нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээнд хяналт тавих, хүүхдийн сургуулийн автобусны төлөвлөлтийн асуудлыг судалж байна. Дараа долоо хоногт хүүхдийн автобусанд стандартын дагуу оношлогоо хийнэ. Ингэхдээ 40 орчим автобусыг нэвтрүүлэхээр Нийслэлийн боловсролын газартай хамтран ажиллаж байна.

Аль болох чиглэлээс хамаараад халдвар хамгааллыг хэрхэн хийх үү, аль чиглэлд ачаалал үүсч байгааг судалгаагаар гаргадаг. Энэ судалгаанд үндэслэн ачаалалтай буюу  оюутан залуусын явдаг, төвлөрөл үүсдэг чиглэлд төлөвлөлт хийнэ.

-Иргэдийн дунд автобусанд нэг метрийн зай, халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөхгүй байгаа талаар шүүмжилдэг. Энэ талаар танай байгууллагаас ямар хяналт тавьж байна вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээний газраас  хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Улсын байцаагчид ч мөн автобусны буудлуудад шалгагч нар ажилладаг. Мэдээж, зохион байгуулалтын ажил тогтмол хийдэг ч гэсэн нийтийн тээврийн нэг чиглэлд төвлөрлөөс шалтгаалахгүйгээр 5-8 минутын хооронд автобус явдаг. Магадгүй түгжрэл үүсээд 1-2 минут хоцроход иргэд дараагийн автобусыг хүлээж чадахгүй урд талынхаа автобус руу бөөгнөрөл үүсгэх гээд байдаг.

Энэ чиглэлээр автобусны буудалд шалгагч нар зогсч мэдээлэл өгч байгаа. Тухайлбал “Та дараагийн автобусанд суугаарай, өөрийгөө болон хайртай хүмүүс ээ халдвараас хамгаалах нөхцөл юм шүү” гэдгийг хэлдэг. Мөн халдвартай байхад бэлэн мөнгийг битгий хэрэглээч ээ гэж зөвлөдөг. Тэгэхээр зорчиж буй иргэд маань өөрсдөө халдвар хамгааллын дэглэмийг сайтар барих хэрэгтэй.

-Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийж байна вэ. Иргэдэд хандан юуг хэлэх вэ?

-Нийтийн тээврийн автобуснууд өдөрт 2-3 удаа чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж байгаа. Өглөө эх авалт болон орой буугаад бааз дээрээ цэвэрлэгээ хийдэг. Зарим аж ахуй нэгжүүдэд автомат халдваргүйжүүлэлтийг нэвтрүүлээд эхэлсэн. Иргэдээ нэг эцсээс, нөгөө эцэс хүртэл зорчигчдоо буулгаад дараа нь автобус автоматаар дотооддоо бүрэн халдваргүйжүүлэлтээ хийх төхөөрөмжийг суурилуулсан Бүх нийтийн тээвэртээ суурилуулах ажлыг шат дараатайгаар хийж байна. Тиймээс иргэд өөрсдийнхөө халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, хүн хоорондын зайг барихыг зөвлөе. Бидний зүгээс зай барих, суудал алгасч суух зааврыг өгдөг.

ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЧИХСЭН УЧРААС ИРГЭД АВТОБУСААР ЯВАХААС ӨӨР АРГАГҮЙ

Иргэдийн байр суурийг хүргэе.

АВТОБУСНЫ ШАЛГАГЧ Н.ЦЭЦЭГЭЭ:

Бид хүмүүсийн картыг шалгаж, хүн хоорондын зайг бариулна. Жишээ нь маск зүүхийг шаардана. Сүүлийн үед автобус хүн дүүрэнтэй явж байна. Өглөө 8.00-10.00 цагийн хооронд ачаалалтай явж байна. Халдварын тархалт дуусаагүй байгаа юм чинь хүн хоорондын зайгаа барьж, маскаа зүүх, бээлийгээ өмсөөд зорчвол эрсдэлээс өөрийгөө хамгаалах болов уу.

Н.БЯМБАСҮРЭН:

Хүмүүс хүн хоорондын зайгаа барьж чадахгүй байгаа. Ер нь шахалцаан дунд хүн хоорондын зай барих хэцүү. Автобус удаан хүлээлгэж байна. Бараг 15 минут хүлээчихлээ. Дээрээс нь автобус агаар муутай, бөхчим байдаг учраас масктай бүтэж үхэх шахдаг. Энэ байдлаараа цэцэрлэг сургууль орвол хэцүү л байх.

Х.ТӨРБОЛД:

Шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдчихлээ. Тэгээд такси 1500 төгрөгөөр явдаг болчихсон учраас ирэхээр автобусанд суух хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Ажил орох, тарах цагаар нэг метрийн зай барина гэдэг худлаа.  Автобусаар явж байгаа хүн бүр анзаарч байгаа байх. Өдрийн цагаар бол харьцангуй гайгүй. Тэгэхээр хөл хөдөлгөөн ихтэй, ажил эхлэх,  тарах цагаар л анхаарах хэрэгтэй. Миний хувьд автобус харж байгаад, хүн ихтэй байвал таксидаад, хүн цөөнтэй байвал автобусаар үйлчлүүлдэг.

Б.САРАНЦЭЦЭГ:

Хичээл сургууль эхэлбэл хүн хоорондын зай барина гэсэн ойлголт байхгүй болно. Автобус  чихэлдээд явдгаараа явах байх. Хувийн унаагүй хүмүүс нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа. Тэгэхээр автобус удаан хүлээгдээд байвал хүмүүс эртхэн шиг гэртээ харихын тулд чихэлдээд суухаас өөр аргагүй. Харин ариутгал цэвэрлэгээ сайн хийдэг болсон байна лээ.

Цар тахлын үед нийтийн тээврээр зорчих нь эрсдэлтэй. Тухайлбал, олон хүн бөөгнөрсөн агааргүй орчинд вирусийн тархалт улам идэвхиждэг. Тиймээс цар тахалтай байгаа энэ цаг үед иргэд өөрсдийн ухамсраар халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, маскаа зүүж, бэлэн мөнгөөр зорчихгүй байх нь эрсдэлээс сэргийлэх чухал алхам юм. Мэргэжилтнүүдийн хэлснээр хичээл сургууль эхэлж, орон нутгаас ирэх иргэдийн тоо, оюутан сурагчдыг дагаад нийтийн тээврийн ачаалал нэмэгдэнэ. Энэ хэрээр халдварын тархалт нэмэгдэж болзошгүйг  мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-16 185.220.100.254

======= Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

ИРГЭН 2021-08-16 202.9.46.83

АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАР АВТОБУСНЫ ДЭЭД ТАЛЫН БОЛОН ХАЖУУГИЙН БҮХ ЦОНХОО БҮГДИЙГ НЭЭЖ ЯВАХ ХЭРЭГТЭЙ. ОДОО АВТОБУСАНД ОРОХОД БҮХ ЦОНХ НЬ ХААЛТТАЙ, ЯМАР Ч АГААРГҮЙ АЙМШИГТАЙ БИТҮҮ ОРЧИН БАЙХ ЮМ

Avatar

Зочин 2021-08-16 89.187.163.179

яах гэж вакцин тарьсан юм. хэвийн болох гэж бөөгнөрөх гэж тарсьан биздээ. Айдсаа зогсоо. Хэвийн амьдар!

Avatar

Зочин 2021-08-16 106.186.208.29

Нийтийн тээврийн хэрэгсэлд бүх хүн маскаа зүүгээд, өөр хоорондоо болон бусадтай утсаар ярихгүй бол халдвар ерөөсөө тархахгүй. Үүнийг япончууд баталсан. Японы метро, цахилгаан галт тэрэгнүүд ажил эхлэх болон тарах үед маш их хүнтэй байдаг. Гэвч нийтийн тээврийн хэрэгсэлд халдвар тархсан тохиолодол ерөөсөө гараагүй. Яагаад гэвэл япон хүн нийтийн тээврээр үйлчлүүлэхээр орсон бол утасныхаа дууг хааж, зөвхөн мессеж, чатаар л харилцдаг. Мөн өөр хоорондоо ярьж бусдын тайван байдлыг алдагдуулдаггүй.

Avatar

Зочин 2021-08-16 64.119.25.126

Япон биш, Монголыг ярьж байгааг ойлго. Чиний хэлж байгааг бүх боржгончууд ойлгоод, нотариатаар батлужлаад, өнөө маргаашгүй хэрэгжүүлээд явчих боломж байна уу.

Avatar

Зочин 2021-08-16 66.181.183.82

Монголчууд ийм байдалд сур л даа Маанагтаад,арзаганаж ,хэрэлдэж, хөөрөлдөөд, бие биенээ түлхэж, шахцалдаад заваардгаа яагаад больж болохгүй гэж . Дэг журам соёлд бага зэрэг ч болсон сурмаар байна. Зарим нөхөдийн чаддаг юм нь танхайрах, зэрлэг аранш гаргах.

Avatar

нэр 2021-08-16 103.26.193.41

япон чинь тэнгэрийн орон монгол чинь газар доогуурх орон тэнгэр газар хоёрыг хооронд нь харьцуулаад ийм хүмүүс их байхаар яаж хөрсөн дээр буух вэ айн

Avatar

Эмч 2021-08-16 202.126.89.75

Автобус доторх цэвэрлэгээ ариутгал огт хийгдэхгүй байгаад анхаарна уу?

Avatar

Ooo 2021-08-16 202.179.26.132

12 htsag hurtel sho y hiigeed korono tsaasha bar restranuuda 10 tsag hurtel ajiluulda

Avatar

Зочин 2021-08-16 150.129.143.172

Овоо тахилга, найр наадам, бөхийн барилдаанаа болиочээ, энэнээс болоод тахал өвчин тарж байгааг хүн бүр мэдэж байгаа, ийм байхад юун автобус вэ

Avatar

зочин 2021-08-16 202.131.245.69

Хичээл сургууль эхэлж нийтийн тээвэр, таксигаар корчих нь халдвар тархах эрсдэлтэй. үүнийг тээврийн хэрэгсэл нэмж зохицуулах боломжгүй. Иймд ажлын цагт өөрчлөлт оруулах нь оновчтой юм. төрийн болон конторын ажил хийдэг байгууллагууд 7-17 цагийн хооронд бага цагаар ажлын байранд ажиллах, үйлдвэр үйлчилгээний газрууд ажилчдаа зөөх унаатай болох гэх мэтээр зохицуулж эхэлбэл ямар вэ.

Avatar

Зочин 2021-08-16 180.149.93.98

машингүй төрийн албан хаагчид нь яаж 7 цагт ажилдаа ирэх юм бэ? Нийтийн тээврийн эхний автобус 6:45 гэж гардаг шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж