Эрх баригчдад чиглэл өгье: Иргэдээ чирэгдүүлэхээ больчих! | News.MN

Эрх баригчдад чиглэл өгье: Иргэдээ чирэгдүүлэхээ больчих!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Эрх баригчдад чиглэл өгье: Иргэдээ чирэгдүүлэхээ больчих!

Эрх баригчдад чиглэл өгье: Иргэдээ чирэгдүүлэхээ больчих!

УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаныханд чиглэл өгчээ. Тэрбээр мах, ногооны үнийг тогтвортой бөгөөд өсгөхгүй байлгах, цар тахлын үед ажлын байрыг нэмэгдүүлэх, хадгалахад онцгой анхаарч ажиллахыг даалгасан  байна. Уг нь УИХ-ын дарга мах, ногооны үнийг тогтвортой, өсгөхгүй байлгах  чиглэл өгдөг үүрэгтэй хүн биш. Зөвхөн чуулганы хуралдааныг даргалах үүрэгтэй.

Тэгээд ч чиглэл өгч сууснаас бизнес эрхлэгчдэд халтай, дарамт ихтэй хуулиудаа өөрчилж,  төрийн байгууллагуудын хяналт, шалгалтыг буруулснаар хүссэн хүсээгүй үнэ тогтворжиж, ажлын байр олширно. Захын нэг цагдаа худалдаа эрхлэгчдийг очиж шантаажлаад байхаар  чинь ажлын байр яаж нэмэгдэх вэ дээ. Хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгчихвөл хоосон чиглэл өгснөөс  хамаагүй ач холбогдолтой.  

Спикер энэ мэт элдэв олон зөвшөөрөл гарын үсэг нэхдэг хуулиудиа өөрчилж, давхардсан чиг үүрэгтэй байгууллагуудыг хуулийн шинэчлэлтээр татан буулгах аваас эдийн засагт их  том дэмжлэг болж чадна.  Чиг үүрэг нь давхардсан төрийн байгууллагууд Монголд олон бий. Цагдаа, мэргэжлийн хяналт, ШӨХТГ гээд. Улс, нийслэл, дүүргийн нэртэй олон байцаагчаа цөөлбөл зах зээлийнхээ зарчмаар асуудал шийдэгдэнэ.  Үнийн өсөлтийн гол шалтгаан нь манай төрийн байгууллагуудын авлига хүнд сурталд байгаа. Түүнээс дарга чиглэл өгөхөөр үнэ буурч, ажлын байр нэмэгдчихдэг юм биш.

Барилгын компанийн захирал байшин барих газраа авлигаар авлаа гэхэд үүнийгээ орон сууцныхаа үнэд шингээчихдэг.  Эцсийн хэрэглэгчид буюу энгийн иргэд төрийн дарга нарын оролцооны өртөгийг халааснаасаа төлөхөд хүрдэг. Төр үнэ  тогтоож, хүчээр барих чиглэл өгөх тусам  хомсдол үүсч, үнэ хөөрөгдөж, ажлын байр хумигдана. Эдийн засагт илүү хохиролтой болох нь шатахууны үнийн өсөлтөөс харсан байлгүй.

Сүүлийн үед сэтэртэй болгон чиглэл өгч, попордог болсон. Өөрт хамаагүй асуудлаар чиглэх өгөх нь ч элбэгшив. Ядаж чиг үүргийнхээ дагуу чиглэл өгдөг бол  одоо яая гэхсэн.

Жишээ нь, Хууль зүйн, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байна. Дүүргийн Засаг дарга нарт хандаж газрын маргаангүй 60 хоног гэсэн аян өрнүүлэх, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт өрхийн хэрэглээний 0.07 га газар олголтыг зогсоох нь хуулийн сайдын өгөх чиглэл биш, хотын дарга Д.Сумъяабазарын хийх ёстой ажил байлаа.  Харин хуулийн сайд газар олголтын ард хэн нэгэн даргын авлига, албан тушаалын асуудал байгаа эсэхэд анхаарлаа хандуулах ёстой юм, зүй нь.

Эрх мэдэлтнүүдийн өгсөн үүрэг, чиглэл ажил хэрэг болохоосоо аж ахуйн нэгж, иргэдэд чирэгдэлт, дарамт учруулдаг болоод удаж байна. Дарга чиглэл өгөхийн хэрээр цэргүүдийнх нь дарамт, шахалт нэмэгддэг бичигдээгүй хууль үйлчилдэг.

Цар тахлын үед эдийн засгийн бүх асуудалд, бүх салбарын үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцсон. Үр дагаварт нь олон аж ахуйн нэгж хаалга барьж, ажилгүйдэл нэмэгдэж, үнэ хөөрөгдөж, инфляци эрчимжлээ. Цагдаа, мэргэжлийн хяналт, ШӨХТГ гээд төрийн нэр баригчдын дарамт, шахалтаас болж өнгөрсөн хугацаанл хэчнээн аж ахуйн нэгж хаалга, үүдээ барьж, хэчнээн хүн ажил орлогогүй болсныг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан цар тахлын үеийн төрийн бодлого шийдвэрээс болж 30 мянган компани хаалгаа барьсан байдаг.  

"Амьд" үлдсэн хэд нь  үйл ажиллагааг нээхийг УОК-оос шаардсан. Хариул нь хотын дарга хариуцлагын гэрээ гэгчийг байгуулсан. Хариуцлагын гэрээ байгуулсан аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэж амалсан. Гэтэл яалаа,   гэрээнд заасан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй тохиолдолд  үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авна аа гээд айлгаад эхэлчихсэн.

ШӨХТГ-ын дарга  Б.Бат-Эрдэнэ, хотын дарга Д.Сумъяабазар нарын шийдвэрийн дагуу  энэ сарын 1-нээс эхлэн махны ил задгай худалдааг хориглосон. Үр дагаварт нь махны үнэ 1000 төгрөгөөр өссөн. Энэ мэтээр дарга нар чиглэл өгч, ажил хийсэн дүр эсгэхийн хэрээр  аж ахуйн нэгжүүдэд дарамт, шахалт болдог. Халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй, ил задгай мах зарлаа гэж цагдаа, мэргэжлийн хяналтынхан очиж дарамтлах сайхан шалтагтай болчихсон.  Дунд, доод шатныхан авлига авах сайхан ч далим бүрдчихлээ. Сая төгрөгийн цалинтай төрийн хурган дарга том жим унадаг учир нь ердөө л энэ шүү дээ.   Тэгэхээр өр гавъяа байгуулж чадахгүй бол бизнесийнхэнд ч, иргэдэд ч гай болохоо больчих ёстой юм.  Зах зээлийнхээ зарчмаар бол шахагдах нь шахагдаад, арчигдах нь арчигдаад явна.

Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар оюутан, сонсогч, цэргийн алба хаагч, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулахаар шийдвэрлэсэн.  Ургац хураахад хүмүүст яг хэдэн төгрөгийн цалин олгохыг салбарын яам хэлэлцэж байгаа гэх.  Үнэндээ, энэ бол Засгийн газрын оролцох шаардлагатай асуудал биш. Ургац хураалтад шаардлагатай хүн хүч, техник, технологио тариаланчид өөрсдөө олох ёстой. Төр тариаланчдыг бодлогоор дэмжээд хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгөх байтал ажиллах хүчнийг нь олж өгөөд, цалин хөлсийг нь тооцоод байвал цаашдаа чөлөөт эдийн засаг баяртай л болно.

Тэгэхээр хэнийг хэзээ яаж ажиллуулахаа аж ахуйн нэгжүүд өөрсдөө шийд. Үнэ хөлсөө өөрсдөө зохицуул. Түүнээс төрийн оролцох ёстой амин чухал асуудал лав биш. 

Эцэст нь элдэв янзын чиглэл өгөөд суугаад байгаа эрх баригчдад өөрсдөд нь  чиглэл өгье. Иргэд, аж ахуйн нэгжүүдээ чирэгдүүлэхээ больчих!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-16 185.220.100.254

========= Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

ruth 2021-08-16 197.211.58.63

Бөөрөө мөнгөөр ​​зарж, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Болд 2021-08-16 124.158.65.86

эрхэм чавгаа та хэнч уншихгүй хэрэггүй юм эрээчихээ больчих.

Avatar

Зочин 2021-08-16 202.55.188.89

MANgas shat shatandaa ajil uurgee meddeggui uchraas l iim yum bilj baina daa

Avatar

Зочин 2021-08-16 103.50.206.44

Маш зөв.

Avatar

зочин 2021-08-16 66.181.178.210

Монголын төрийн албанд танил талгүй мөнгөгүй бол дугаар хорооны иргэн та хэн ч биш бүүр хэн ч бишийн биш, дугаар хороны иргэн та хэзээ ч ном журмаар нь яваад ажлаа бүтээнэ гэж байхгүй баталгаатай

Avatar

Sergln 2021-08-16 109.70.100.35

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Kozel Хүүк /Нас 53/ одоо болноо, зальжин энерги сорогч этгээд элдвээр ордонд дарамтлахаа бас зогсоо, ёрын гийгүүлэгч ухаантай

Avatar

зочин 2021-08-16 124.158.65.86

хүрэлсүх жинхэнэ сүх чи сүхэнд нь оногдохоос зугтаа.чам шиг хог шааруудыг сүхдэж байгаа

Avatar

ashiglajs zasaglaj 2021-08-16 216.200.84.189

500shyyx tsagdaa bapullaj,XUURMAGT

Avatar

APPPLE PROGFESNAL 2021-08-16 216.200.84.189

1

Avatar

Century link, #,# # # # # 2021-08-16 216.200.84.189

xupgaj

Avatar

zochin 2021-08-16 202.179.27.26

dandaa oliggui umnuud deer garchichaad yaaj ajillaa chiregdelgui chiichivdee. Ouuyerdene schal chudlaa um bainlee

Avatar

taartsiin jyl 2021-08-16 216.200.84.189

2015/09 day light/mart

Avatar

Зочин 2021-08-16 66.181.185.181

ОТ ГЭРЭЭТЭЙ ЗЭРЭГЦЭЭД ИЙМ АЯН ЭХЛДГИЙГ АЛТАНХУЯГ АСАН САЙД САЙН САНУУЛСАН ШҮҮ ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД ГЭГЧЭЭР ЭЛДЭВ ЮМ ЯРИЛГҮЙ АЖИЛЫГ НЬ ХИЙЛГЭ ЗАСГАА УНАГАДАГ НЬ АРДЧИЛАЛЫН ХЭРЭГ БИШ УЛС ОРНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДОТРООСОО МАШ ИХ ТЭМЦЭЛТЭЙ БАЙГАА Ч УРАГШИЛЖ Л БАЙНА ЗАСАГТ АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Шил 2021-08-16 66.181.161.79

Шил үйлдвэрлэхэд тусгай зөвшөөрөл олгодог Монголд ямар ч хөгжил ирэхгүй. Иргэдийнхээ идэвх санаачлагыг буцалгаж чаддаг орон л хөгжинө. Намайг оюутан байхад шил үлээгүүрийн дадлага ордог Алтансүх гэж мундаг авьяастай хүн байлаа. Төрийн тусгай зөвшөөрөл олговол энэ хүний давтагдашгүй авъяас будаа. Иргэн бүрийнхээ давтагдашгүй чанарыг бүрэн ашигладаг орон хөгждөг нигууртай,,Япон улсад НАСА-д боолт зорж өгдөг чадвартай хүн байна.

Avatar

зочин 2021-08-16 202.21.108.56

ёстой зөв бичиж дээ. Парламент гэдэг чинь зөвхөн хууль боловсруулах үүрэгтэй байгууллага. Харин эдийн засагтай холбоотой ямар ч шийдвэрийг зөвхөн засгийн газар л гаргадаг. Гэтэл манайд парламент хэтэрхий их эрх мэдэлтэй. Тэгээд засгийн газраа ажил хийлгэхгүй дундуур ороод давхичихна. Ёстой тэнэг парламентчидтай улс шүү.

Avatar

Иргэн 2021-08-16 66.181.186.179

Засгийн газар маш муу ажиллаж байна. Поп Оюукаг солих нь зүйтэй

Avatar

Зочин 2021-08-16 202.9.46.192

Монгол улс парламентын засаглалтай орон мөн юм бол их хуурлын дарга чиглэл өгөх эрхгүй гэж үү. Харин сэтгүүлч та ямар эрхээр чиглэл өгөөд байна вэ.

Avatar

Зочин 2021-08-16 202.21.109.116

СЭТГҮҮЛЧИЙНХЭЭ ҮҮРГИЙГ БИЕЛҮҮЛЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-08-16 66.181.160.82

Ekologiin tsagdaa AAN deer ireed Meregjliin hyanaltin baitsaagchiin shalgadag buh bichig barimt uzej bn. Avilga avah bas neg darga nemegej bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж