Зуун задгай зам засварын ажил намраас өмнө дуусах уу? | News.MN

Зуун задгай зам засварын ажил намраас өмнө дуусах уу?

Зуун задгай зам засварын ажил намраас өмнө дуусах уу?

Зуун задгай зам засварын ажил намраас өмнө дуусах уу?

Жил бүрийн өдийд зам засварын ажил сунжирч намартай золгодог нь гэм биш зан болсон. Авто зам засварын компаниуд хичээл сургууль, цэцэрлэг орохтой зэрэгцэн “амь” ордог гэхэд буруудахгүй. Энэ жилийн хувьд ч дээрх асуудал дахин сөхөгдлөө. Өнөөдрийн байдлаар нийслэлийн төв зам төдийгүй хэд хэдэн газарт зам засвар болон шугам сүлжээг засах ажил үргэлжилж байгаагаас үүдэн авто замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон нь иргэдийг хамгийн ихээр бухимдуулж буй. Угтаа бол олон сарын хөл хорио болон наадмын олон хоногийн амралтаар хотын хөдөлгөөн бага үед зам засварын ажлаа дуусгах хангалттай их цаг хугацаа байсан. 

Хамгийн сүүлд буюу наймдугаар сарын 16-19-ний хооронд Баянбүрдийн тойргийн хойд хэсэг, наймдугаар сарын 19-23-ны өдрүүдэд тус тойргийн урд хэсгийг шат дараатайгаар хааж, шинэчлэлтийн ажлыг хийх болсон учраас нийтийн тээврийн чиглэлүүдэд өөрчлөлт оруулсан.

Дээрх уулзварыг хаах талаар  сонссон иргэд  "Наадмын олон хоногийн амралтаар замаа засчихгүй” хэмээн бухимдангуй ярьсан нь ч үнэний ортой. 

Үүнээс гадна хамгийн урт хугацаанд буюу нэг сар орчим үргэлжлэх зам засварын ажил ч бас бий. Тодруулбал, Баянзүрх дүүргийн зургадугаар хороо 21-р байрны арын зам Саруул төвийн араас зүүн тийш Нарантрэйдийн агуулахын ар тал хүртэл 190 метр газар орон сууцны хороолол дундах авто зам болон явган замын гурван хэсэг газраар сэтэлж ухаж дулааны шугамыг өргөтгөх ажлыг долдугаар сарын 26-нд эхэлсэн. Засварыг наймдугаар сарын 22-ны дотор дуусгана гэж мэдэгдсэн. Үндсэндээ тус засварын үйл явц сар орчим үргэлжилнэ гэсэн үг. Хоёр, гурван хоног бус бүхэл бүтэн 30 хоног үргэлжлэх зам засварын ажлыг урин дулаан цаг буюу хавар эрт эхэлсэн бол өдийд иргэд хэвийн байдлаар зорчих байв.

Нийслэлийн авто замын сүлжээнд нийт 1563 км зам багтдаг. Үүний 18 хувьд нь ээлжит засвар, 17.8 хувьд нь давхар гадаргуун боловсруулалтын ажил, 26 хувьд нь их засвар хийх, 38 хувьд нь шинээр зам барих шаардлагатай байгааг албаныхан мэдээлсэн.  Нэгэнт замын хөдөлгөөнийг хааж, иргэдийн зорчих хуваарийг нэг хэсэгтээ л өөрчлөн байж зам засварын ажлыг хийдэг учраас эхнээс нь чанартай, баталгаатай, борооны ус зайлуулах шугамтай, хэдэн жилийн эдэлгээ даахуйц зам тавимаар байна. Гэтэл жил хүрэхгүй хугацаанд зассан зам нь эвдэрч, замчдын чихнээс хонх уяж эхэлдэг. Харин замчид нь хөрөнгө мөнгө дутмаг, замын ажил хүнд, эвдэрч сүйрэхэд байгалийн хүчин зүйл ихээр нөлөөлдөг гэж өөрсдийгөө өмгөөлдөг.

Жил бүр л зам засах нүсэр ажлыг эхлүүлдэг ч ганц жилийн ч насгүй зам засч байгаа нь нүдэнд ил.

Энэ талаар Нийслэлийн автозамын хөгжлийн газрын зам засвар, ашиглалт, хяналтын хэлтсийн дарга Д.Ганбат "Авто зам нь жил бүр урсгал, ээлжит, их засвар, өргөтгөл, шинэчлэлт хийхийн тулд замынхаа насжилт, ашиглалтад орсон хугацаанаас хамаарч засварын ажлын төрөл өөр, өөр байдаг. Манайд 8-10 жилээс дээш болсон замууд бий. Хөл хорионы үед замын заадас, засварын ажлыг хийсэн. Хотын өнгө үзэмж дэх тэмдэг, хайс гээд хэдэн ажлыг  нэмж хийсэн.

Одоо урсгал засвар, нөхөөснийхөө ажил руу орж байна. манайх нэг метр квадрат нөхөөсний ажлыг 70 мянган төгрөгөөр нэгж үнийг тавиад тендер зарладаг. Улаанбаатар зам засвар, арчлалтын газартай шууд гэрээ хийгээд явдаг. Өнөөдөр энэ 70 мянган төгрөг бодит амьдралд үнийн өсөлтөөс хамаараад өсдөггүй гэхдээ чанаргүй хийж байгаа юм биш. Бид өдөр тутмынхаа хяналтыг тавьдаг. Яагаад чанаргүй харагдаад байна вэ гэхээр бид урсгал, ээлжит их засварын ажлыг цаг тухайд нь хийдэггүй" хэмээн тайлбарласан удаатай. 

Ямартай ч Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар авто замын засвар болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 25-ны дотор дуусгаж, авто замын хөдөлгөөний зорчих хэсгийг жигдрүүлж ажиллахыг холбогдох байгууллагыханд үүрэгдсэн. Гэвч зам засвар ажил намраас өмнө дуусах нь эргэлзээтэй хэвээр. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-16 171.25.193.78

!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-16 103.10.23.157

8н сард зам засахыг хориглох журам шийдвэр тогтоол хууль гаргахгүй бол энэ байдал арилахгүй нөхдөө

Avatar

Mn 2021-08-16 49.0.142.18

Hoosh naizuudaa zun duusch namriin sar garchaad bna.

Avatar

С.Эрдэнэ 2021-08-16 112.72.10.14

9-р сарын 1-ний өмнөөс заавал дуусгах хэрэгтэй ….

Avatar

Хулан 2021-08-16 203.91.115.55

Энэ Ардын намынхан бараг 30 эилийн 8-с бусдад нь төр барьлаа яасан ажил сурдаггүй ю бэ дээ. Тендэр энэ тэрийн хуулиа өөрчлөөд бүр оны дараа зарлаад 4–р сарын 20-с ажлаа эхлээд 8-р сарын 1 гэхэд дуусгал даа . Яг л хөл хөдөлгөөн эхлэх үеэр л замаа хаагаад засвараа эхлэх юм. Сэтгэлгүй дээр бүр нэг толгой муутай юмаа. EQ, IQ байхгүй .

Avatar

Darga munguu hiij bn 2021-08-16 124.158.64.214

h***. Darga nar mungu hiij bhad yaduus amaa hamhiad suuj baij surchmaar bn

Avatar

зочин 2021-08-16 202.55.182.178

04 сарын 1-нээс эхлүүлж байл даа сдакуудаа

Avatar

Зочин 2021-08-16 202.131.230.98

Тендерийн тухай хуулиндаа л байгаамалдаа

Avatar

Зочин 2021-08-16 103.10.23.157

8 р сард эхлэхээ больчих бөөн түгжрэл бухимдал байнга ярьдаг бахь байдгаараа чадвартай мэдрэмжтэй даргатай болмоор бна

Avatar

харамсалтай 2021-08-16 64.119.18.98

ОРБИТ, тахилт чиглэлийн авто замынхаа нүхнүүдийг адаглаад шороогоор бөглөж өгөөч. БАЯНбүрдийн зам гайгүй байхад л засаад байдаг. ХОТын дарга нар гэрээ тойрсон замаа засдагаа болиоч.

Avatar

zochin 2021-08-16 103.111.68.3

Asfalitan huchit chini tehnologi shaardsan ajillal daa. Dulaanii ulirald hiihgui bol bolohgui.

Avatar

Зочин 2021-08-16 202.126.90.125

Өвөл хийж болдог ажлууд байгаашдээ. Дан зун хийнэ гэвэл Монгол улс энэ дэлхийн улс орнуудтай хөл нийлэн явж чадахгүй. Маш хол хоцроно шүү

Avatar

зочин 2021-08-16 202.21.100.210

Шаардлага гарвал өвөл ч гэсэн зам засвар хийж л таарна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж