Хулгайд алдсан 36 саяын үнэтэй камерыг цагдаа нар олж өгчээ

Хуучирсан мэдээ: 2021.08.15-нд нийтлэгдсэн

Хулгайд алдсан 36 саяын үнэтэй камерыг цагдаа нар олж өгчээ

Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчид хулгайд алдагдсан гэрэл зургийн камерын хэргийг шуурхай илрүүлж, эзэнд нь хүлээлгэн өгчээ. Тодруулбал, 2021 оны долдугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах “Тэрэлж Лодж” амралтын газарт хулгай орж, 36 сая төгрөгийн үнэ бүхий камер хулгайд алдагджээ.

Энэ дагуу тус цагдаагийн хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж, сэжигтнүүдийг илрүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өмнө нь 3-5 удаагийн ял шийтгүүлж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй С, З нар үйлдсэн байжээ. Одоогийн байдлаар сэжигтнүүдийг баривчилж, эд мөрийн баримтаар хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Иймд мэргэжлийн ур чадвар гарган хэргийг илрүүлсэн алба хаагчдад иргэний зүгээс талархал илэрхийлээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж