15 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарчээ | News.MN

15 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарчээ

Хуучирсан мэдээ: 2021.08.15-нд нийтлэгдсэн

15 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарчээ

15 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарчээ

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг дарга “Алтан намар” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар ажиллаж байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт зургаа, Хан-Уулд дөрөв, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр гурав, Баянгол, Чингэлтэй, Багахангай дүүрэгт тус бүр хоёр, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг цэг нээхээр төлөвлөсөн.

Тэгвэл одоогийн байдлаар нийт 15 байршилд хүнсний ногоо эрхлэгчид ногоогоо борлуулж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт тав, Баянзүрх дүүрэг гурав, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр хоёр, Багануур дүүрэгт нэг цэг ажиллаж байна.

Баянгол дүүрэгт 1000 машины зогсоолын зүүн, баруун талд ногооны үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж байгаа бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс тодорхой хариу өгөхгүй байсны улмаас хугацаа алджээ. Иймээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, “Улаанбаатар төмөр зам” ХНН болон дүүргийн удирдлагууд газар дээр нь ажиллаж, асуудлыг шийджээ. Улмаар нэг ногоочинд 16 ам метр талбай ноогдох байдлаар 170 орчим ногоочинд хүнсний ногоогоо борлуулах боломжийг олгожээ. Зарим аймгаас ногоочид ирээгүй байгаа бөгөөд үлдсэн байршилд ногоог борлуулах зохицуулалт хийсэн байна.

Үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад УОК-ын даргын “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам” болон “Алтан намар” арга хэмжээний хүрээнд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахад мөрдөх “Түр заавар”-ыг  мөрдлөг болгоно. Ингэхдээ дүүрэг бүрийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, үйл ажиллагаанд дотоод хяналт тавих иргэн, хуулийн этгээдийг худалдаа эрхлэгчдийн төлөөллөөс сонгон, гэрээ байгуулж байгаа юм.

“Алтан намар” арга хэмжээний хүрээнд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа

зохион байгуулах 24 байршил

Дүүрэг Байршил
1Баянгол /2/3-р хороо, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолын баруун талд
23-р хороо, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолд
3 

 

 

Сүхбаатар /6/

6-р хороо, Хүүхдийн урлан бүтээх төвийн хойно
47-р хороо, 4-р байрны хойно
59-р хороо, “Их тойруу” худалдааны төвийн гадна талбайд
612-р хороо, 32-ын тойргийн дэргэд
713-р хороо, 17-р сургуулиас Дарь-Эхтэй холбосон шинэ зам дагуу
816-р хороо, 33-ын автобусны буудлын дэргэд
9 

 

 

Хан-Уул /4/

2-р хороо, Ажилчдын алдар талбайд
107-р хороо, Яармагийн хуучин эцэст
1121-р хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд
122-р хороо “Мишээл” экспо худалдааны төвд
13 

 

Сонгинохайрхан /3/

14-р хороо, Цамбагарав 2-р үйлчилгээний гадна талбайд
1422-р хороо, Орбитын тойргийн дэргэд
1537-р хороо, Содон хорооллын талбайд
16Баянзүрх /3/26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд
174-р хороо, Жуковын талбайд
188-р хороо, “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбайд
19Чингэлтэй /2/4-р хороо, Бага тойруу, Барилгачдын талбайд
205-р хороо, Самбуугийн гудамж, Ялалтын талбайд
21Налайх /1/2-р хороо, Соёл урлагийн ордны өмнөх Төв талбайд
22Багануур /1/1-р хороо, “Хэрлэн” худалдааны төвд
23Багахангай /2/1-р хороо, Үйлдвэр технологийн паркийн урд талбайд
242-р хороо, Хорооны цогцолбор барилгын урд талбайд

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-15 46.166.139.111

Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-15 124.158.64.187

Хахаха, узэсгэлэн худалдаа байхдаа яахав дээ. Гудамжинд еерийн ургуулсан ногоогоо борлуулж байгаа болохоос.Ногооны зах гэвэл арай ойртоно.

Avatar

Зочин 2021-08-15 103.57.93.65

3.4 р хороололд нэг ногооны зах гаргачихаач

Avatar

Зочин 2021-08-15 66.181.161.10

rrr

Avatar

Зочин 2021-08-15 66.181.161.10

hggg

Avatar

Замын хажууд ногоогоо газар тавьчихсан машины утаа, шороо тоосонд хольчихсон зарахыг дэмжиж болохгүй шүү . 2021 он шүү 2021-08-15 103.26.194.50

Шинэ ногоо зарахыг төр дэмжих хэрэгтэй ард түмэнч өөррийн газар шороонд тарьсан ногоогоо хүнсэндээ хэрэглэх хүсч байгаа гэхдээ хэдий хүнсний ногоо боловч ариун цэврийн дэглэм машины хөдөлгөөнийг түгжихгүйгээр худалдаа үйлчилгээ хийх. Зарим газар машины дизелийн утаанд утаж байхаар замын хажууд газар дээр тараачихсан зарах юм. энэ бол ченжүүд шүү дээ. Өнөөдөр 2021 он бид соёлтой цэвэр улсад татвараа төлдөг цаг ирсэн

Avatar

Зочин 2021-08-15 64.119.20.1

Маш сайн ажиллаж байна шүү. МАН доторхоо цэвэрлэчихвэл хол явна.

Avatar

Зочин 2021-08-15 121.164.98.192

Ер нь бүх төрлийн жижиглэн худалдааг зөвшөөрөх хэрэгтэй. Хир чадалдаа тааруулаад авч хэрэглэх нь байхад зарж байгаа нь амьжиргаагаа дээшлүүлэх, зарахын тулд шинэ шинэ арга төсөл сэтгэж худалдааны өрсөлдөөнөөс хөгжиж дээшлэх гээд олон ашигтай. Есөн шидийн халамж уудаа зогсоож чөлөөт зах зээлийг бий болгох хэрэгтэй.

Avatar

ИРГЭН 2021-08-15 202.9.46.83

МАЛНУУД АА … ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ТЭР ХУДАЛДАА ЧИНЬ АЛГАА….8-Р САР ДУУСАХ ГЭЖ БАЙНА…….ДУРАКУУД МИНЬ АЖЛАА ӨӨДТЭЙХЭН ХИЙЖ СУРЦГАА….

Avatar

Зочин 2021-08-15 64.119.25.126

Баас дараад байгаа нөхдийг ойлгохгүй юм. Сэтгэлд чинь нийцэх юм байдаг уу, ер нь.

Avatar

Зочин 2021-08-15 202.126.88.192

Машин дээрээсээ хаана ч зарахыг зөвшөөрмөөр юм биш үү

Avatar

Зочин 2021-08-15 203.91.115.44

Мөн ч олон "цэг" нээжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж