Долдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн халуун сар боллоо | News.MN

Долдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн халуун сар боллоо

Долдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн халуун сар боллоо

Долдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн халуун сар боллоо

АНУ-ын холбооны шинжлэх ухаан, зохицуулалтын агентлаг энэ оны долдугаар сарыг дэлхийн түүхэнд тохиолдсон хамгийн халуун сар болсныг мэдээлжээ.

Тэдний мэдээлснээр өнгөрсөн сард хуурай газар болон далайн мандлын дундаж хэм нийт XX зууны дундаж цельсийн 15.8 хэмээс 0.93 хэмээр илүү байжээ. Энэ бол анх 142 жилийн өмнө сар бүрийн дундаж агаарын хэмийг бүртгэдэг болсноос хойш бүртгэгдсэн хамгийн өндөр хэм юм. Үүнээс өмнө 2016, 2019, 2020 онуудын долдугаар сарууд хамгийн халуунаар тооцогдож байв. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь удаан хугацаанд үргэлжилж буй цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж буй аж.

Харьцуулж үзвэл, өмнөх түүхэн хамгийн халуун сар буюу 2016 оны долдугаар сард хуурай газар, далайн мандлын дундаж хэм өнгөрсөн сарынхаас цельсийн 0.1 хэмээр бага байлаа. Тэр дундаа дэлхийн бөмбөрцгийн умард хэсэгт хамгийн буюу дээрх дунджаас цельсийн 1,54 хэмээр илүү байна.

Түүнчлэн өнгөрсөн сар бол Азийн түүхэнд хамгийн халуун сар, Европын түүхэнд 2018 оны долдугаар сарын дараа орох хоёр дахь хамгийн халуун сар болжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-15 46.166.139.111

!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-15 198.27.220.246

Chi zailaa!

Avatar

Зочин 2021-08-15 202.21.107.76

Baigali delhii hilegnej bga ni ene

Avatar

Badarch taxar 2021-08-15 192.82.91.71

Хойтонгийн 7 р сарыг гүйцэхгүй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж