Нойр дутуу, стресстэй байх нь дархлааны системийг туйлдуулдаг

Хуучирсан мэдээ: 2021.08.15-нд нийтлэгдсэн

COVID-19

Нойр дутуу, стресстэй байх нь дархлааны системийг туйлдуулдаг

Нойр дутуу, стресстэй байх нь дархлааны системийг туйлдуулдаг

Дархлааны систем гэдэг нь таны биеийн хамгаалалт, цэрэг арми, хил гааль гэсэн үг. Гаднаас орж ирсэн бүхнийг байнга хянаж хор учруулж болзошгүй зүйл байна уу үгүй юу гэдгийг шалгаж аюулгүй зүйлсийг “гаалиар” нэвтрүүлдэг. Аюулгүй зүйл орж ирлээ гэж үзвэл хамгаалалтаа явуулна. Нойр дутуу, стресстэй байх нь дархлааны системийг туйлдуулж муутгадаг. Эрт унтаж, сэтгэл санаагаа тайван байлгаж, муу муухай мэдээ, зүйлсээс өөрийгөө хол байлгах хэрэгтэй. Сонирхолтой гоё зүйл хийж сэтгэлээ сэргээ, инээ, хөнгөн дасгал хий, сэтгэлийн угаас баярла талархах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

ДАРХЛААГАА ЯАЖ САЙЖРУУЛАХ ВЭ?

Витамин С-г ихээр хэрэглэх Вит С-ээр баялаг хүнс- бүх төрлийн ногоон навчит ногоо/ ямар ч жимснээс дутахгүй их Вит С агуулдаг/, лимон, лайм зэрэг жимсийг тогтмол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.

Витамин Д– өмнө хэлсэнчлэн дархлааны системийн хамгийн гол зохицуулагч, орчин нөхцөл бий болгогч, цагаан эсүүдийг дасгалжуулагч гэх мэт маш олон үүрэг гүйцэтгэнэ.

Цайр-хүний дархлааны системийн хамгийн гол дэмжигч оролцогчдийн нэг байдаг. Мөн цайр нь вирусээс маш сайн хамгаалдаг.

Сармис– нь вирус, нян, эмгэг үүсгэгчдийн эсрэг номер нэг хүнс.

Витамин А– нь салстан бүрхэвчийн гол бүрдүүлэгч хэсэг болдог. Вит А нь өндөгний шар, загасны тос, маслонд ихээр агуулагддаг.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж