Ники Минаж хүчингийн хэргийн хохирогчийг дарамталжээ | News.MN

Ники Минаж хүчингийн хэргийн хохирогчийг дарамталжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.15-нд нийтлэгдсэн

Ники Минаж хүчингийн хэргийн хохирогчийг дарамталжээ

Ники Минаж хүчингийн хэргийн хохирогчийг дарамталжээ

Ники Минаж болон түүний нөхөр Кеннет Петти нар шүүхэд дуудагджээ.

Кеннет Петти одоогоос 27 жилийн өмнө хүчин үйлдэхийг завдсан хэргээр дөрвөн жил, зургаан сар торны цаана сууж байсан хар намтартай. Харин өдгөө 27 жилийн өмнөх Петтигийн хохирогч дахин зарга үүсгэж, түүнд болон түүний шинэ эхнэр Ники Минаж нарын дарамтанд орсон хэмээн гомдол мэдүүлж, тэднийг шүүхэд дуудсан байна.

Хохирогчийн гаргасан шинэ гомдолд дурдсанаар Ники Минаж нөхрөө цагаатгуулахаар зарга үүсгэгчид мөнгө, эд хөрөнгө амлаж, 16 настай охин руу нь удаа дараа зурвас бичсэн гэнэ. Тиймээс Нью-Йоркийн зүүн дүүргийн шүүх Ники Минаж болон түүний нөхрийг дарамт шахалт үзүүлсэн гэх хэргээр шүүж эхэлжээ.

Үйл явдал анх өнгөрсөн онд эхэлжээ. Учир нь өдгөө 43 настай Петти 2020 онд Калифорнид очихдоо өөрийгөө хүчингийн хэргээр ял эдэлж байснаа бүртгүүлээгүйгээс болж баривчлагдсан байна. Удалгүй Ники Минаж Калифорнид очиж, хохирогч эмэгтэйгээс 1994 оны гомдлоо татахыг ятгаж эхэлсэн аж. Тухайн үед хохирогч эмэгтэй Ники Минажид хандан эмэгтэй хүнийхээ хувьд нөхөр нь үнэхээр хүчин үйлдэхийг завдсан болох нь үнэн гэдгийг тайлбарлахыг оролдсон гэнэ. Түүнээс хойш Ники Минаж хохирогчийг гомдлоо татахыг шаардан 500 мянган ам.доллар санал болгож, гэр бүлийг нь дарамталж эхэлсэн байна. Түүнчлэн хэрвээ гомдлоо татвал Ники Минаж 20 мянган ам.доллар бэлнээр "бэлэглэж", охиных нь төрсөн өдрөөр өөрийнхөө дугаараас төрсөн өдрийн мэнд хүргэсэн зурвас илгээнэ гэж амлажээ.

Хохирогч эмэгтэй Ники Минаж болон түүний нөхрийн эл үйлдлээс шалтгаалан маш их дарамт, заналхийлэлд өртөж, үргэлж нүүдэллэн амьдрах болж, сэтгэл зүйн асар их депресст орсноор 2020 оны тавдугаар сараас хойш хөдөлмөр эрхлэх боломжгүй болжээ.

Эх сурвалж:

UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

asdf 2021-08-15 202.179.26.151

yuun 500k ve. odoo ingej bgaad 5 sayiig nehiishd. USA chuud zarga hiihdee mergeshsen uls

Avatar

Зочин 2021-08-15 49.179.212.253

Shunal n ihedjee

Avatar

Зочин 2021-08-15 91.149.225.131

=== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-15 122.201.22.234

shuud l avna biz de ter 500 myngab usd g ni erguu har huur ve

Avatar

Зочин 2021-08-15 122.201.22.234

shuud l ter 500 myngiin avna biz de muu guigachin

Avatar

Зочин 2021-08-15 192.82.80.73

Өө муу хүрэн манжин шиг хүүхэн чинь ха ха.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж