Нийслэлийн статистикийн газраас танилцуулсан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний энэ долоо хоногийн үнийн мэдээллийг хүргэе.
МАХНЫ ДУНДАЖ ҮНЭ:
2021 оны наймдугаар сарын II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 11598 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13855 төгрөгийн үнэ ханштай байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 45 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 11000 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 17000 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 17 төгрөгөөр, хонины цул махны үнэ 17 төгрөгөөр тус тус буурсан байлаа.
Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9000 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14800 төгрөгөөр худалдаалж байна.
ГУРИЛЫН ҮНЭ:
2021 оны наймдугаар сарын II долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1500-1800 төгрөг, 1-р зэргийнх 1300-1600 төгрөг, 2-р зэргийнх 969-1100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1500-1600 төгрөг, 1-р зэргийн гурил 1300-1400 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1320 төгрөгийн үнэтэй байна.
“Номин” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.
ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ:
Монгол төмс 963 төгрөгөөр, монгол лууван 3.3 хувиар өсч 2953 төгрөгөөр, монгол байцай 2575 төгрөгөөр, монгол хүрэн манжин хувиар буурч 3169 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
зочин 2021-08-15 103.212.119.33
Халуун зун сүүний үнэ 1500-гаас буусангүй, ногоо арай хямд байх болов уу гээд
вокзалын ойролцоох ногооны худалдаа орсон лууван 3000 гэж байна. Цөөхөнийг
авлаа. 9 сар дөхөхөөр арай хямдрах болов уу гэж найдаад…
Зочин 2021-08-15 46.166.139.111
!!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Зочин 2021-08-15 202.126.89.151
Мах, суун бутээгдэхуун их унэтэй бна!!!
Замын хажуугийн зорчх хэсэгт машины дутуу шатсан утаагаар утсан ногоо зарах чинь буруу шүү цагдаа дэг сахиулах зөв 2021-08-15 103.26.194.50
Монглолын хөрсөнд тарьсан шинэ ногоо үнэхээр амттай сайхан ногоо тарьсан тариаланч ард түмнээ дэмжилгүй яах вэ? Зарим зүйлийг зөвөөр ойлгох хэрэгтэй Замын хажууд ногоо зарж байгаа иргэд бол үнэ өсгөн борлуулж байгаа нөгөө Ченж нэртэй иргэд, УБ хотын иргэд бид ариун цэврийн нөхцөл хангасан газраас ногоо худалдаж авах ёстой өдөржингээ замын хажуугийн дутуу шатсан машины утаагаар утсан ногоог зарж байгаа иргэдийг хөөж байгаа цагдаагийн албан хаагчийн зөв шүү.
Зочин 2021-08-15 66.181.187.125
МАН-ыг шүтээд тахиад бай за, энэ бол дөнгөж эхлэл. Бүх зүйл дээр дарангуйллыг үзэх вий
Зочин 2021-08-15 64.119.24.237
Хятад ногоо ахиухан оруулахгүй бол Монгол ногоочид галзуурах нь
иргзн 2021-08-15 202.179.27.230
МАН ЗГ- Яагаад Ногоочид оо, Гадуурхаад байнаа, Иргэд чинь Монгол газар шороондоо Хөрсөндөө ургасан Ногоогоо идмээр байна ш дээ, МАН ЗГ Хятөдын ЭЗ, Бодлогыг бүү Дэмжээд байгаа ч ээ,
ЗГ, МАН хөлдүү коммунистуудаа Монгол хүнд бүү гай бол 2021-08-15 202.21.108.59
Ногоочдыг, малчдыг ногоогоо, махаа чөлөөтэй зарах боломжоор хангаж өг, ЗГ, МАН битгий гай бол. Шатахууныг ч ААН үүдэл чөлөөтэй импортлох боломж олго, Оросын шатахуун түгээх станцуудыг ч чөлөөтэй оруул. Монгол хүмүүст ажиллаж амьдрах боломж олго хөлдүү коммунистуудаа.
Хүрэлсүх 2021-08-15 202.9.46.0
Монгол ногоочид гэж дандаа уйлан дуугарч гомдоллож байдаг шуналын тулам болсон муухай хүмүүс байдаг.
Өлзий 2021-08-15 103.212.119.107
Солиороогүй биз дээ. 17 төгрөгөөр буурсан. 10 кг мах 170 төгрөгөөр буурчэээ гэх үү.
Зочин 2021-08-15 202.21.108.38
2953 төгрөг, 3169, 963, 2575 төгрөг гэж бараагаа үнэлсэн лангуу байтугай дэлгүүр ч байхгүй дээ одоо цагт 3000, 3200, 1000, 2600 гэх байлгүй
Зочин 2021-08-15 202.9.46.215
дундаж үнэ шдээ. сургуульд сурсан уу? үгүй бололтой
/*-*/ 2021-08-15 49.0.142.18
Тэр статистик дундаж, моод, медиан гэсэн тоонууд чинь амьдрал дээр огт хэрэглэгдэхгүй, зүгээр л цаасанл бичээд үдэгдээд архив гээч богоон богоон дүүрэн цаасан хаягдал болоод л дуусдаг юм