Японд үер, хөрсний нуралтын аюул тулгарсанд өрнө өмнөд нутгийн таван сая гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлага үүсчээ.
Тухайлбал, олон хоног үргэлжилсэн аадар борооноос үүдэлтэй тус үерээс болж Японы засгийн газар өчигдөр/2021.8.14/ Сага, Нагасаки, Фүкүока, Хирошима хотуудын нэг сая иргэнд тавдугаар буюу хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг, түүнчлэн өөр 17 хотын дөрвөн сая гаруй иргэнд дөрөвдүгээр буюу дараагийн түвшний сэрэмжлүүлэг зарлаж, нүүлгэн шилжүүлэх тушаал гаргажээ.
Японы цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр ширүүн бороо дор хаяж долоо хоног үргэлжлэн орох төлөвтэй байгаа гэнэ.
Гамшигт өртсөн хотуудаас илгээсэн зургуудыг харвал, иргэд эд зүйлс, хүүхдүүдээ тэврэн гуяар татсан өндөр усан дундуур нүүж байх аж. Түүнчлэн гал сөнөөгч болон бусад онцгой байдлын яаралтай тусламжийн ажилтнууд гацсан иргэдэд завиар хүрч, аюулгүй газарт хүргэж байгаа гэнэ.
Үерээс болж олон зам сүйдэж, ашиглах аргагүй болжээ. Тухайлбал, өмнөд нутгийн Күюшү аралд өчигдөр/2021.8.14/ үерийн түвшин цаг тутамд 40 мм нэмэгдсэн бол, өнөөдөр/2021.8.15/ өглөө гэхэд дахин 250 мм нэмэгдэж болзошгүй байгаа аж.
Харин Нагасаки хотод хөрсний нурангид айлууд дарагдсанаас болж, нэг эмэгтэй нас барж, нөхөр, охин нь олдоогүй байна. Тус хотод нийт 150 гаруй цэрэг, цагдаа, гал сөнөөгч нар хүч нэмэгдүүлэн аврах ажиллагаанд оролцож байгаа гэнэ.










Эх сурвалж: RT.COM BBC CNN
Зочин 2021-08-15 91.149.225.131
====== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
uranchimeg ochir choidog 2021-08-15 192.82.77.183
сэтгэл эмзэглүүлсэн мэдээ, хүнд цаг үе байна аа, тэд эрүүл л байгаасай
Зочин 2021-08-15 103.10.23.157
Манайд ийм үер болсон бол өнгөрөөшдээ дарга нар нь юун иргэдээ аврах амиа бодоод нисдэг тэрэг хөлөглөөд зугтаана
Зочин 2021-08-15 192.82.76.197
ЯПОНЫ АРД ТҮМЭНД БИ ЮУГААР ЯАЖ ТУС БОЛОХ ВЭ,,,ХҮНД ХЭЦҮҮ ЦАГ ҮЕ БҮХЭНД ЯПОНЫ АРД ТҮМЭН ТӨР ЗАСАГ МОНГОЛЧУУДАД ХАМГИЙН ТҮРҮҮНД ГАР СУНГАН ТУСАЛЖ ДЭМЖИЖ БАЙСНЫГ ХЭЗЭЭ Ч МАРТАЖ БОЛОХГҮЙ БАЙНГА САНАЖ БАЙХ ЁСТОЙ ЮМАА,,,
Зочин 2021-08-15 202.21.109.69
ҮНЭН
Зочин 2021-08-15 66.181.178.220
оюу толгойг уурхайгаа хамтарч ашиглая гээд санал тавь тэгвэл хулгайч рио тинтогоос хамаагүй илүү дээ.
ylcuun 2021-08-15 216.200.84.189
cpok
empt 2021-08-15 216.200.84.189
yrtei talx
Зочин 2021-08-15 202.126.89.35
Нэг дэлхийтэй бидний маань жаргал зовлон бүгд адил. Санаа зовохгүй байхын аргагүй. Бэрхшээл түргэн арилаасай.
Зочин 2021-08-15 150.129.143.171
150 гаруй цэрэг цагдаа дайчлагдан ажиллаж байгаа гэнээ. Тэр том ,олон хvнтэй ,баян , цэрэгжсэн улс гэхэд юун цеехен юмб дээ.
Зочин 2021-08-15 66.181.178.220
японы нэг цагдаа 500к хүнд үйлчлэхэд амар манайх шиг шавааралдаад бөөгнөрөлдөө чихэлдэхгүй. манайд бол 1м тутамд хашиж зогсоод орилж цохиж түлхэж байхгүй бол бөөнөөрөө л аюулд өртөнө.
21 2021-08-15 202.131.225.197
ENE JIVSEN MASHINUUD ODOO MONGOLD IRNE
Зочин 2021-08-15 66.181.178.220
шүлс нь гоожоод л хүлээж суугаа даа.
монгол 2021-08-15 66.181.161.70
Сав шим ертөнцийн хамаг амьтан амгалан орших болтугай.
Зочин 2021-08-15 150.129.140.150
Гайгүй л өнгөрөөсэй билээ. Бид нэг дэлхийтэй.
Зочин 2021-08-15 184.144.49.56
Эд мөн лайтай улсаа
Зочин 2021-08-15 103.57.93.65
Хятадад болж байхгүй үхсэнээ хийж өөр улсад буудаг байнаа
Зочин 2021-08-15 139.5.217.71
Хятадад буувал чи хамгийн түрүүнд удмаараа үхнэ
№ 2021-08-15 202.131.245.34
Энэ Хятад хүнийг үзэн ядах сэтгэл тань хаанаас ингэж их ударч байдаг юм бэ гайхалтай юмаа бас ойлгохгүй юм…