АНУ сул дархлаатай хүмүүст вакцины гурав дахь тунг хийнэ | News.MN

АНУ сул дархлаатай хүмүүст вакцины гурав дахь тунг хийнэ

АНУ сул дархлаатай хүмүүст вакцины гурав дахь тунг хийнэ

АНУ сул дархлаатай хүмүүст вакцины гурав дахь тунг хийнэ

АНУ-ын Хүнс, эмийн захиргаа өнгөрсөн Пүрэв гаригт сул дархлаатай, тодорхой бүлгийн хүмүүст COVID-19-ийн эсрэг вакцины гурав дахь тунг хийх болсноо зарлав. Тус захиргааны комиссын гишүүн Жанет Вудкок "АНУ-д цар тахлын ээлжит давлагаа үүсээд байна. Тиймээс бид хүнд өвдөх эрсдэлтэй, дархлаа суларсан хүмүүст гурав дахь тунг тусгайлан санал болгож байна" гэжээ.

Хүнс, эмийн захиргаа холбогдох судалгааны тайлан мэдээтэй танилцсаны дараа энэхүү шийдвэрт хүрснийг Вудкок мөн онцлов.  Тэрбээр "Манай байгууллага нэмэлт тун шаардагдах эсэхийг судлахын тулд шинжлэх ухаанд суурилсан, нягт нямбай ажлыг идэвхтэй явуулж байна" гэв.

АНУ-д насанд хүрсэн хүн амын 2.7 хувь нь сул дархлаатай бүлэгт хамаардаг байна. Үүнд эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс, хавдартай өвчтөнүүд болон ХДХВ -ийн халдвар тээгчид ордог аж. Ийнхүү дархлаа суларсан бүлэгт хамаардаг хүмүүс "Файзер", "Биотек", "Модерна" вакцинаас сонгон гурав дахь тунгаа хийлгэх боломжтой болжээ.

С.НАРАНГАРАВ
Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-14 45.15.16.83

) Шилдэг эротик клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж