Жастин Трюдо дахин сонгууль явуулахаар төлөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.14-нд нийтлэгдсэн

Жастин Трюдо дахин сонгууль явуулахаар төлөвлөж байна

Жастин Трюдо дахин сонгууль явуулахаар төлөвлөж байна

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо есдүгээр сарын 20-нд ээлжит бус сонгууль явуулахаар төлөвлөж буй талаар мэдээлэлд ойр байдаг дөрвөн эх сурвалж мэдэгдэж байна. Энэ талаарх албан ёсны мэдэгдлийг Ням гаригт хийх бололтой.

Трюдогийн туслахууд эрх баригч Либерал нам хугацаанаасаа хоёр жилийн өмнө буюу 2021 онд багтаж буух талаар сарын өмнөөс мэдэгдсэн юм. Учир нь Трюдогийн Либерал нам Нийтийн танхимд хангалттай суудалгүйн улмаас хууль тогтоомжийг батлахад хүндрэл учирч байгаа аж.

Либералууд Covid-19 цар тахлаас хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн бизнесийг хамгаалахын тулд олон улсаас зээл, туслалцаа авч, хамгийн дээд өрийн хэмжээг тогтоожээ. Тэд ирэх гурван жилийн хугацаанд эдийн засагт 100 тэрбум канад доллар буюу 80 тэрбум ам.доллар оруулахаар төлөвлөж буй юм. Мөн Канад улс Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж буй бөгөөд хүн амын 81 хувь нь эхний тундаа хамрагдсан дүн мэдээлэлтэй байна.

Трюдо дахин санал хураалт явуулахын өмнө Хатан хаан Элизабетын хувийн төлөөлөгч, Канадын ерөнхий захирагч Мэри Саймонтой уулзаж, парламентыг тараах хүсэлтийг уламжлах аж. Уг уулзалтыг наймдугаар сарын 15-ны өдрийн өглөө хийхээр товлосныг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээлжээ. Шинжээчид Саймоныг уг хүсэлтийг хүлээн авна хэмээн үзэж байна. Одоогийн байдлаар Либерал намаас ямар нэгэн тайлбар мэдэгдэл хийгээгүй байгаа аж.

Дашрамд дурдахад, Либерал нам Нийтийн танхимын 338 суудлаас дийлэнхийг бүрдүүлж байсан ч 2019 онд гарсан дуулианы улмаас суудлаа алдаж, цөөнх болжээ. Тус дуулианы тухайд өгүүлэхэд, Трюдо 2001 онд “West Point Grey Academy”-д сурч байхдаа “Arabian Nights” үдэшлэгт оролцсон гэрэл зураг олонд ил болж, багагүй шуугиан тарьсан билээ. Тус зурагт тэрбээр нүүр, гар, хүзүүгээ битүү хараар будсан байсан нь хүмүүст маш эвгүй сэтгэгдэл төрүүлжээ.

С.НАРАНГАРАВ
Эх сурвалж: CNBC, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж