Говь-Алтай аймгийн баяр үзэгчгүй зохион байгуулагдаж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.14-нд нийтлэгдсэн

Говь-Алтай аймгийн баяр үзэгчгүй зохион байгуулагдаж байна

Говь-Алтай аймгийн баяр үзэгчгүй зохион байгуулагдаж байна

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Говь-Алтай аймгийн баярын нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр болжээ.

Дэлхий нийтэд тархсан цар тахалтай холбогдуулан тус аймгийн баяр энэ жил үзэгчгүйгээр зохион байгуулагдаж буй бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд баярын үйл ажиллагааг шууд дамжуулан хүргэж буй юм байна.

Тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар наадамчин олонд хандсан мэндийн үгээр баярын үйл ажиллагаа эхэлж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, Алтай нутгийнхаа хүндэтгэлийг хүлээсэн салбар салбарын эрхмүүд төрийн хүндэт далбаа, аймгийн тугаа мандуулснаар үргэлжилсэн байна.

Баярын нээлтэд Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын 45 уран бүтээлч оролцож, үзэгч олонд ая дууныхаа дээжээс хүргэжээ. Мөн зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан байна. Хүчит бөхчүүд нь үнэнч шудрагаар барилдахаа үзэгч олондоо амласан Алтай нутгийн баяр хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа, хүчит бөхийн барилдаанаар үргэлжилж буйг эх сурвалж мэдээллээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж