Үерийн улмаас эвдэрсэн замын 70 хувийг сэргээн засчээ

Хуучирсан мэдээ: 2021.08.14-нд нийтлэгдсэн

Үерийн улмаас эвдэрсэн замын 70 хувийг сэргээн засчээ

Үерийн улмаас эвдэрсэн замын 70 хувийг сэргээн засчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн зургадугаар сарын 24-нөөс энэ сарын 10-ныг хүртэлх хугацаанд орсон хүчтэй аадар борооны үерийн улмаас Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Орхон, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Увс, Төв гэсэн 12 аймгийн нутгаар дайран өнгөрөх олон улс, улсын чанартай 16 чиглэлийн 7.2 км авто зам, түүний дагуу байрших 32 цэгийн төмөр бетон хоолойд их, бага хэмжээний эвдрэл үүсчээ.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлснээр, цаг агаарын аюулт үзэгдэл, гамшгаас шалтгаалж эвдэрсэн, сэтэрсэн, үерийн усанд угаагдсан хамгаалалтын далан, шуудуу, ус зайлуулах байгууламжийн 70 хувийг сэргээн засварласан байна.

“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын инженерүүд хяналт тавьж, “Дорноговь-АЗЗА”, “Орхон-АЗЗА”, “Хархорин-АЗЗА”, “Говь-Алтай-АЗЗА”, “Өвөрхангай-АЗЗА”, "Эрдэнэсант-АЗЗА", “Архангай-АЗЗА”, “Хөвсгөл АЗЗА”, "Увс-АЗЗА", “Завхан АЗЗА”, "Төв АЗЗА" ТӨХК, “Их богд зам”, “Даш зам” ХХК зэрэг зам хариуцагч байгууллагууд сэргээн засварлах арга хэмжээг шуурхай авч ажиллаж буй ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж