Санкт-Петербургийн түүхий эдийн биржийн энэ сарын 12-ны өдрийн мэдээллээр Аи-92 бензиний бөөний үнэ анх удаа тонн тутамдаа 58 мянган рублиэс давж, шинэ дээд амжилт тогтоожээ. Тонн Аи-95 бензиний үнэ 0.79 хувиар өсч, 59.436 мянган рубль, харин дизель түлшнийх 0.42 хувиар буурч, тонн тутамд 51.02 мянган рубль болсон байна.
Оросын Засгийн газар бирж дээр бензин борлуулах доод босго үнийг 11-12 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүний зэрэгцээ дотоодын түлшний хэрэглээ өсч буйн улмаас нөөц багасч, хомсдол үүсэх эрсдэл байгаа учир газрын тосны бүтээгдэхүүн, бензиний экспортыг хязгаарлах асуудал яригдаж байв.
Тус улсын Эрчим хүчний яамнаас мэдээлснээр, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар, ОХУ-ын бензиний үйлдвэрлэлийн хэмжээ дотоодын хэрэглээнээс 12-13 хувиар давжээ. Дизель түлшний хувьд хэрэглээнээс хоёр дахин илүү үйлдвэрлэсэн байна.
Оросын Холбооны монополийн эсрэг албанаас газрын тосны бүтээгдэхүүний экспортыг түр зогсоох нь онцгой тохиолдолд авах арга хэмжээ хэмээн үзэж, бирж дээрх бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээнд улирлын чанартай нэмэгдүүлэх коэффициент нэвтрүүлэх нь оновчтой гэсэн байр суурь илэрхийлж байв.
ОХУ-ын Засгийн газар мэдэгдэлдээ дотоодын зах зээлд нэн чухал бүтээгдэхүүн болох бензиний экспортыг шаардлагатай тохиолдолд түр хугацаанд зогсоох, эсвэл хориглоно хэмээн онцолсон. Мөн шаардлагатай тохиолдолд эхний ээлжинд ЕАЭЗХ-ны гишүүн бус орнуудад нийлүүлж буй бензиний экспортыг авч үзэхээ мэдэгдсэн билээ.
Өнөөдрийн байдлаар ОХУ бензиний экспортыг хориглоогүй хэвээр байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдуулан ОХУ-ын ЗГХЭГ-аас ийм алхам хийхээс татгалзах шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: RBC, RT, АIF
Монгол 2021-08-14 103.26.195.209
Сайн байн уу? Энэ бензин монголын амьдарлыг шийдээд удаж байна. Буян Жагаагын тооцоолсноор доллар 5000 хүрэхээр яахын бол бид 3000 дөхөж байхад яаж амьдрах ухаанаа олохгүй байна. Дараа жил энэ доллар хэд гэж хуцах юм бол. Жаахан эдийн засаг мэддэг хүн байвал тайлбарлаач. Баярлалаа.
Зочин 2021-08-14 192.82.87.41
Энэ манай хэдэн малнууд Оросд түймэртэй байхад нь тус хүргэхгүй юмаа. Хятадад мал мөнгө өгөөд байсан. Орос ах нарт бага ч гэсэн тус хүргэвэл бинзений экспортоо зогсоохгүй ч юм билүү. Хэрвээ экспортоо зогсоовол тэгээд бинзенгүй улсыг төсөөлөөд үздээ. Ядаж бага ч болтугай тусламж оросд ард түмнээсээ хандив цуглуулаад өгөөчээ. Хятадуудыг долоох шахаад байдаг шигээ.
Зочин 2021-08-14 202.126.88.232
92, 95 хоёр бараг ялгаагүй үнэтэй, дизель хямдхан байна. Монголд эсрэгээрээ. Манай хэрэглээний 80 хувь нь дизель. Ихэнхийг нь уул уурхай, хөдөө аж ахуйд хэрэглэдэг. Мөн арай төлбөрийн чадвартай, орчин үеийн машинтай нь 95 хэрэглэдэг. Энэ хоёроос хамаг ашгаа олж байна. Шударга байя.
Зочин 2021-08-14 202.179.27.141
goy goy, mashintai dalchignah durtai Haltaruudiig odoo harnaa, hurdan 3000 boloosoi
Зочин 2021-08-14 103.229.122.98
Тонныг литр болгоод биччихгүй тэгвэл арай ойлгомжтой болно. 1 тн бензинийг 1000 литр гэж ойлгодог монгол хүн дэндүү олон шүү дээ
монгол хүн 2021-08-14 192.82.71.15
Мэддэг юм бол хэлээд өгчөөч.Би лав тэгж л ойлгодог.
Зочин 2021-08-14 192.82.69.228
1 ton = 1018 Л
Зочин 2021-08-14 66.181.161.119
Орост 2300 хятадад 3100 байгаа.буулга гэж талбайдаа гарж орилоод ч нэмэргүй.
Зочин 2021-08-14 66.181.161.92
mongoljuud unegui yumand durtai uls
Зочин 2021-08-14 202.126.88.43
МОНГОЛЧУУД ХЭРЭГЛЭЭНИЙ ЭДИЙН ЗАСАГАА ӨӨРЧИЛЖ , ӨДӨР ТУТМЫН АЖ АМЬДРАЛАА САР, ӨДӨР ЖИЛЭЭР НАРИЙН ТӨЛӨВЛӨН АМЬДАРЧ СУРВАЛ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН МУРУЙГ БАРАГ ХҮССЭНЭЭРЭЭ ӨӨРЧИЛЖ БОЛНО Ш ДЭЭЭ
ҮНЭН 2021-08-14 150.129.140.39
ҮНЭН ДОНГОДОХ ЮМ АА
Зочин 2021-08-14 150.129.143.45
92 n nemegddeg l ym bga biz. tulsh une buursan bhad manaihan buuruulj bga ym bnu?
Зочин 2021-08-14 202.9.46.206
Тэр бидэнд ямар хамаатай юм. Бөхөө барилдуулаал наадам хийгээд л сайхан л амьдарцгааж байна ккк
Зочин 2021-08-14 66.181.161.50
Бөх барилдуулаад л сэтгэл нь ханачихдаг, аан? Яаж дэлхийд бизнесээрээ өрсөлдөж, амжиргаагаа дээшлүүлэх вэ? Тэгвэл Чингис, Хүннү гээ яриад л бусдын тоосонд тарвалзахаас өөр сонголтгүй болох юм даа.