Аи-92 шинэ дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2021.08.14-нд нийтлэгдсэн

Аи-92 шинэ дээд амжилт тогтоов

Аи-92 шинэ дээд амжилт тогтоов

Санкт-Петербургийн түүхий эдийн биржийн энэ сарын 12-ны өдрийн мэдээллээр Аи-92 бензиний бөөний үнэ анх удаа тонн тутамдаа 58 мянган рублиэс давж, шинэ дээд амжилт тогтоожээ. Тонн Аи-95 бензиний үнэ 0.79 хувиар өсч, 59.436 мянган рубль, харин дизель түлшнийх 0.42 хувиар буурч, тонн тутамд 51.02 мянган рубль болсон байна.

Оросын Засгийн газар бирж дээр бензин борлуулах доод босго үнийг 11-12 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүний зэрэгцээ дотоодын түлшний хэрэглээ өсч буйн улмаас нөөц багасч, хомсдол үүсэх эрсдэл байгаа учир газрын тосны бүтээгдэхүүн, бензиний экспортыг хязгаарлах асуудал яригдаж байв.

Тус улсын Эрчим хүчний яамнаас мэдээлснээр, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар, ОХУ-ын бензиний үйлдвэрлэлийн хэмжээ дотоодын хэрэглээнээс 12-13 хувиар давжээ. Дизель түлшний хувьд хэрэглээнээс хоёр дахин илүү үйлдвэрлэсэн байна.

Оросын Холбооны монополийн эсрэг албанаас газрын тосны бүтээгдэхүүний экспортыг түр зогсоох нь онцгой тохиолдолд авах арга хэмжээ хэмээн үзэж, бирж дээрх бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээнд улирлын чанартай нэмэгдүүлэх коэффициент нэвтрүүлэх нь оновчтой гэсэн байр суурь илэрхийлж байв.

ОХУ-ын Засгийн газар мэдэгдэлдээ дотоодын зах зээлд нэн чухал бүтээгдэхүүн болох бензиний экспортыг шаардлагатай тохиолдолд түр хугацаанд зогсоох, эсвэл хориглоно хэмээн онцолсон. Мөн шаардлагатай тохиолдолд эхний ээлжинд ЕАЭЗХ-ны гишүүн бус орнуудад нийлүүлж буй бензиний экспортыг авч үзэхээ мэдэгдсэн билээ.

Өнөөдрийн байдлаар ОХУ бензиний экспортыг хориглоогүй хэвээр байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдуулан ОХУ-ын ЗГХЭГ-аас ийм алхам хийхээс татгалзах шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: RBC, RT, АIF

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж